• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Филиппиний ерөнхийлөгч болон Албанийн парламентын даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-21 10:04:32

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 20-ны өдөр Ардын Их Хурлын Ордонд Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте болон Албанийн парламентын дарга Илир Метатай тус тус уулзав. Дутертетэй уулзах үед Жан Дэжян хэлэхдээ, "Хоёр тал улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, хөгжлийн харилцаа холбоог эрчимжүүлж, соёлын солилцоог өргөтгөж, Хятад Филиппиний харилцааг зөв замаар тасралтгүй урагш хөгжүүлэх хэрэгтэй" гэжээ.

Харин Дутерте хэлэхдээ "Филиппин, Хятадтай харилцаагаа тасралтгүй бэхжүүлэн эрчимжүүлж, хоёр орны хууль тогтоох байгууллагын солилцоо хамтын ажиллагаанд түлхэц өгч, итгэлцэл ойлголтыг нэмэгдүүлж, Филиппин, Хятадын олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны ард түмэнд сайн сайхныг авчрахад бэлэн байна" гэжээ.

Жан Дэжян Албанийн парламентын дарга Илир Метатай уулзах үед хэлэхдээ "Албани бол Хятадын Зүүн Европын бүс нутаг дахь итгэлцсэн сайн найз, сайн түнш юм. Хятад Албанийн уламжлалт найрамдлыг хүндэтгэн үзэж байна" гэжээ.

Харин Илир Мета хэлэхдээ "Хятад улстай найрсаг харилцаагаа хөгжүүлэх нь Албанийн олон салбарын хамтын ойлголт болох юм. Албани, Хятадын найрсаг харилцаа нь хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаанд гүн зузаан үндэс суурь болсон байна" гэжээ. \Сайн-Өлзий орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе