• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутартетай уулзлаа

CRI       (GMT+08:00) 2016-10-21 09:09:45

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-р сарын 20-нд Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж байгаа Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутартетай уулзсан байна.
    
Ли Кэчян энэ үеэр хэлэхдээ "Хятад, Филиппин бол усаар алслагдсан хөрш орон бөгөөд урт удаан найрсаг хэлхээ холбоотой юм. Филиппинтэй харилцаа хөгжүүлэхийг Хятадын тал чухалчлан үздэг бөгөөд Филиппиний талтай хамтдаа олон салбарын хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Филиппиний харилцааг хөгжлийн зөв замд орохыг нэмэгдүүлж, хоёр орны ард түмэнд сайн сайхныг эдлүүлэхэд бэлэн байна" гэжээ.
   
Тэрээр мөн хэлэхдээ, "Хоёр талын зөрчил мөргөлдөөний тухайд хоёр орон шууд яриа хэлцэл хийж зохицуулахыг Хятад улс зорьсоор ирсэн юм. Өмнөд тэнгисийн асуудал нь Хятад, Филиппиний харилцааны бүхий л тал биш, хоёр орны хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөсөө илүү юм. Хоёр талаараа сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцаандаа тус дөхөм үзүүлэн, хоёр талын яриа хэлцлээр санал зөрөлдөөнөө хяналтдаа байлгах нь хамтын ашиг сонирхолд нийцэх төдийгүй тус бүс нутгийн энх тайван тогтвортой байдал цэцэглэн хөгжихөд ашигтай юм. Хятад, Филиппин нь  хөгжиж байгаа учир эдийн засгаа хөгжүүлэх, ардын амьдралыг сайжруулах хүнд үүрэг тулгараад байна. Хоёр талаараа хөгжлийн стратегиа уялдуулах сайн сайхан үндэс суурь нөхцөл байж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нөөц хүч их байна. Филиппиний талтай хамтдаа дэд бүтцээр харилцан түншлэн барилга байгуулалт бүтээх, аж үйлдвэрийн зэрэг салбар дахь хамтын ажиллагаа өрнүүлж, худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжилд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна. Хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан ашигтай хамтаар хожихыг биелүүлэхэд Хятадын тал бэлэн байна" гэжээ.
   
Дутарте хэлэхдээ "Филиппин, Хятадын найрамдал гүн зузаан үндэс суурьтай. Филиппиний тал бие даасан дипломат бодлого хэрэгжүүлж, Хятадын талтай найрсаг хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэхэд бэлэн байна. Хятадтай хэлхээ холбоогоо эрчимжүүлэн олон салбарын бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хоёр орны харилцааг зөв замаар хөгжүүлэхийг хичээх болно" гэжээ. Филиппиний эдийн засаг нийгмийн хөгжил, ардын амьдралыг сайжруулахад туслахын төлөө Хятадын эдийн засгаа хөгжүүлэн, ядуурлыг бууруулж байгаа туршлагаас суралцан Филиппиний засгийн газрын засаглал явуулах чадварыг дээшлүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе