• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн банк ирэх оны түүхий нефтийн үнийн төсөөллийг өсгөжээ

CRI       (GMT+08:00) 2016-10-21 15:53:24

ОПЕК-ийн орнууд олборлолтоо хорогдуулах хэлэлцээрийн дагуу 2017 оны олон улсын түүхий нефтийн үнэ баррель бүрдээ 55 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа төдийгүй уг байгууллагын 7-р сард таамаглаж байсан баррель тутамд 53 ам.доллараас өндөр байгааг Дэлхийн банк 20-ны өдрийн шинэ хугацааны "Түүхий эдийн зах зээлийн төлөв байдал" улирлын тайланд дурджээ.

2016 онд олон улсын түүхий нефтийн үнэ баррель бүрдээ 43 ам.доллар байж, 7-р сард төсөөлж байсантай адил үзүүлэлт гарсан байна. Түүхий нефтийн үнэ өссөнтэй холбоотойгоор түүхий нефть, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний үнэ ирэх жилд 25 хувиар өсөх төлөвтэй байна" гэж уг тайланд мөн таамаглал хийжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе