|
|
||
Монгол Улсад байнга оршин сууж, амьдарч байгаа БНХАУ-ын харъяат иргэдийн "Харилцан туслалцах төв" МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо байгуулагдан 10-р сарын 21-ний өдрөөс эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа эхэллээ. Энэ бол гадаад орнуудад оршин сууж байгаа БНХАУ-ын харъяат иргэдэд харилцан туслан дэмжих ашгийн бус ТББ бөгөөд одоогоор дэлхийн 45 улс оронд байгуулагдаад байна.
"Харилцан туслалцах төв" байгуулах ажлыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн "Харъяат иргэдийн ажил хариуцсан алба" санаачлан, тухайн улс оронд байгаа "Хятадын харъяат иргэдийн холбоо" гүйцэтгэн ажиллаж байгаа юм.
21-ний өдөр БНХАУ-ын "Гадаад орнуудтай харилцах нийгэмлэг"-ийн орлогч дарга Жян Янь, МУ дахь "Хятадын харъяат иргэдийн холбоо"-ны дарга Бай Шуанжань нар үйл ажиллагааг нээж үг хэлсний дараа "Харилцан туслалцах төв"-ийн хүндэт самбарыг байршуулсан байна.
БНХАУ-ын Гадаад орнуудтай харилцах нийгэмлэгийн орлогч дарга Жян Янь, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн "Харъяат иргэдийн ажил хариуцсан алба"-ны Соёлын газрын орлогч дарга Тан Цүй-ин тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотын Хятад-Монголын "Найрамдал" сургуульд зочилж, МУ дахь "Хятадын харъяат иргэдийн холбоо"-ны дарга Бай Шуанжань, "Найрамдал" сургуулийн захирал Жян Шяньмэй нарын зэрэг удирдлага болон гишүүд нээлтийн ажиллагаанд оролцлоо. Энэхүү төв байгуулагдсан нь тухайн улс орон газар нутагт оршин амьдарч байгаа Хятадын харъяат иргэдийн ажил хөдөлмөр, амьдрал ахуйн талаарх хүндрэлтэй асуудлыг зохицуулах төдийгүй тухайн улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэх болно.
/Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |