• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Олон улсын аялал жуулчлал интернет их хурал-2016" Ханжөүд нээгдлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-10-24 11:25:12

10-р сарын 23-нд жил тутамд зохиогддог "Олон улсын аялал жуулчлал интернет их хурал-2016" Ханжөүд нээгдэж, гадаад дотоодын аялал жуулчлалын салбарын удирдагчид, эрх бүхий байгууллагын хариуцлагатан, судалгаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн байгууллагын мэргэжилтэн зэрэг нийт 1000 гаруй төлөөлөгч өнөөгийн аялал жуулчлалын салбарын чухал асуудлаар санал бодлоо солилцож, цаашдын хөгжлийн чиг хандлага, боломжийн талаар ярилцан хуран чуулах юм байна.

Энэ удаагийн их хурлыг Жэжян Их Сургууль, Хонконгийн Политехникийн их сургууль, Жэжян мужийн аялал жуулчлалын газар голлон зохион байгуулж, НҮБ-ын "Дэлхийн аялал жуулчлалын байгууллага", "Ази-Номхон далайн аялал жуулчлалын нийгэмлэг" зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан байна. Холбогдох засгийн газар, сургалт судалгааны төв, салбар нийгэмлэг, аялал жуулчлал эрхлэх аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл солилцох, хамтран ажиллах, аялал жуулчлалын салбарын цаашдын хөгжлийн талаар ярилцах нөхцөл боломжоор сайтар хангаж өгчээ.

Н.Пүрэвжав орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе