• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ардын сайн дурын арми Солонгосын дайнд оролцсон 66 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ зохиов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-26 11:26:38
Хятадын ардын сайн дурын арми Солонгосын дайнд оролцсон 66 жилийн ойн баярын хүрээнд 10-р сарын 25-нд Хятад Солонгос хоёр орон Пхеньяны Найрамдлын цамхагт ой тэмдэглэх арга хэмжээг хамтаар зохион явуулж, Солонгосын дайнд амь үрэгдсэн хувьсгалт баатаруудаа хүндэтгэн дурсчээ.
 
БНАСАУ-ын хамгийн дээд Ардын Парламентын байнгын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хонг Сеон-Ок, БНАСАУ-ын Эрүүл мэндийн сайд бөгөөд Солонгос-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Кан Ха-Гук зэрэг Солонгосын нам төр, армийн удирдагчид Найрамдлын цамхагт хүрэлцэн очиж ёслолын арга хэмжээнд оролцжээ. БНАСАУ-д Хятад, Солонгосын хилийн хамтарсан комиссын гурав дахь уулзалтад оролцож байгаа Хятадын ГХЯ-ны орлогч сайд Лю Жэньминь, Хятадаас БНАСАУ-д суугаа элчин сайд Ли Жиньжүнь зэрэг хүмүүс мөн оролцлоо.
 
Төв, эрхэмсэг уур амьсгалын дунд Хятад, Солонгос хоёр орны зүтгэлтнүүд сайн дурын армийн амь үрэгдсэн баатаруудад эмгэнэл илэрхийлжээ. БНАСАУ-ын ардын армийн хөгжмийн анги Хятад, Солонгос хоёр орны төрийн дууллыг хөгжимдлөө. Дараа нь хоёр орны хүмүүс Найрамдлын цамхагт очиж, Хятадын ардын сайн дурын армийн баатаруудын алдар гавъяаны тэмдэглэлийг уншиж, дайны үеийн байдлыг ойлгосон бөгөөд дайны дараах сэргээн босголтын сэдэвтэй ханын зурагтай танилцжээ.
 
Мөн өдөр, Пхеньян хотын иргэд, Солонгост суугаа Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага нэгж, Хятадын харъяат, тэнд суралцаж байгаа оюутан сурагчдын төлөөлөл 300 гаруй хүмүүс сайн дурын армийн амь үрэгдсэн баатаруудад цэцгийн баглаа өргөсөн байна. \Ренчинсоо\
   
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе