• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэ онд Хятадын хар төмөрлөг нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээг 80 хувиар багасгана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-26 17:15:47

Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны нарийн бичгийн даргын орлогч Шюй Күньлинь 25-нд хэлэхдээ, 9-р сарын сүүлчийн байдлаар, Хятадын хар төмөрлөг нүүрсний үйлдвэрлэлийг 80 гаруй хувиар багасгаж, зарим нутаг болон төвийн аж ахуйн нэгж нэг жилийн үүргээ урьдчилан биелүүлсэн байна. Өнөөгийн ахицаас үзэхэд, 2016 оны үйлдвэрлэлийн хэмжээг багасгах үүргээ урьдчилан биелүүлэх эрмэлзэлтэй байна. Үүнд хар төмөрлөгийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээг багасгах үүргээ 10-р сард үндсэндээ биелүүлж, нүүрсний салбарын ажлыг 11-р сард биелүүлэх эрмэлзэлтэй байна" гэжээ.

Сүүлийн үед үйлдвэрлэлийн хэмжээг багасгах ажил тодорхой ахицтай болсон талаар Шюй Күньлинь хэлэхдээ, "Олон газрын үйлдвэрлэлийн хэмжээг багасгах ажил аажмаар гүнзгийрч, хяналт шалгалт зэрэг тусгай ажлуудыг өрнүүлсэн бөгөөд бодлогын урамшуулал зэрэг нь идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн" гэжээ. Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны нарийн бичгийн даргын орлогч Шюй Күньлинь хэлэхдээ, \үг 1\

5-р сард зорилтоо биелүүлэх хариуцлагын бичигт гарын үсэг зурж, төсөл боловсруулж хэрэгжүүлснээс хойш, олон газар орон, аж ахуйн нэгжүүд байршуулалтыг идэвхтэй хэрэгжүүлэн, маш их үр ашигтай үндсэн ажлуудыг хийж, үйлдвэрлэлийн хэмжээг багасгах ажлыг эмх цэгцтэй ахиулах болон дүрэм тогтолцооны системийг боловсронгуй болгож, ажлын эрч хүчээ байнга дээшлүүлж ирснээр ажлын ахиц түргэсч, үр ашиг ил тод дээшиллээ" гэжээ.

Одоогийн байдлаар Хятадын хар төмөрлөг, нүүрсний салбарын эдийн засгийн байдал тодорхой хэмжээгээр сайжирч, макро эдийн засгийн өсөлтөд идэвхтэй түлхэц өгч буй хэмжээ нэмэгдэж байна. Үүний дотроос болд төмрийн ханш улам өссөнөөр нөөцийн ерөнхий төвшин ноднин жилийн мөн үеэс бага болсон. Харин нүүрсний эрэлт хэрэгцээ үе шаттайгаар сэргэн нэмэгдэж байгаа тул нөөцийн хэмжээ ч мөн өсөн нэмэгдэж байгаа юм. Шюй Күньлинь цааш нь хэлэхдээ, "Сүүлийн үеийн байдлаас харахад энэ өвлийн дулаалгын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэхийн дагуу нүүрсний хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэх бөгөөд үйлдвэрлэлийн хүчийг ч эрчимжүүлэх болно. Ихэнх нутгийн нүүрсний эрэлт хэрэгцээ болон хангамж тэнцвэртэй байх боловч цөөн тооны зарим нутагт тэнцвэр алдагдаж болзошгүй. Харин дунд, урт хугацааны байдлаас авч үзвэл нүүрсний аж үйлдвэрийн хангамж нь эрэлт хэрэгцээнээс хэтэрч буй байдалд тодорхой өөрчлөлт гараагүй байна" гэжээ.

Тэрээр "Дунд, урт хугацааны байдлаас авч үзвэл, эрчим хүчний хэрэглээ улам багасаж байгаа ба нөхөн сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүчний салбар түргэн хөгжиж буйн улмаас нүүрсний зах зээлийн эрэлт хэрэгцээ байнга өсөн нэмэгдэх боломжгүй юм. Урьдчилан тооцоолсноор бол 2020 он гэхэд нүүрсний хэрэглээний хэмжээ 4 тэрбум 100 сая тоннд хүрнэ. Үйлдвэрлэлийн хэмжээг багасган, хэрэгцээндээ тохируулан үйлдвэрлэх талаар бодолцож гаргасан төсвөөс харсан ч 2020 оны үеэр Хятадын нүүрсний хэрэглээний хэмжээ мөн 4 тэрбум 600 сая орчим тоннд хүрч, нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ нь эрэлт хэрэгцээнээс хэтэрч буй байдалд тодорхой өөрчлөлт гарахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Иймээс нүүрсний аж үйлдвэрийн бүтцэд зохицуулалт хийж, зэрэглэл түвшинг дээшлүүлэх үүрэг хариуцлага маш хүнд байгаа юм. Үүний төлөө үйлдвэрлэлийн хэмжээг багасган, бүтцийн зохицуулалт хийж, олон талын арга барилаар дамжуулан хангамжийг батлан, үнэ ханшийг тогтвортой байлгах ажлыг ягштал биелүүлэх шаардлагатай байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе