|
|
||
Монгол Улсын Их Хурлын дарга, Ардын намын дарга М.Энхболд 10-р сарын 31-нд Улаанбаатар хотноо Хятадын ТӨЗО-ны Ардын их хурлын депутат, Өөртөө засах орны дэд дарга Бямбадаш тэргүүтэй бүх Хятадын Ардын төлөөлөгчийн Их Хурлын Түвдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
М.Энхболд хэлэхдээ, "Эдүгээ Монгол, Хятадын харилцаа нааштай хөгжиж, хоёр талын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа зэрэг салбарын хамтын ажиллагаа байнга гүнзгийрч байна. Монгол, Хятадын хууль тогтоох байгууллагын харилцаа бол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд чухал идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Монгол улс Хятадын талын Түвдийн асуудлаарх байр суурийг эрс хэлбэрэлтгүй дэмжих болно" гэжээ.
Бямбадаш Монголын талд хандан Түвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн ололт амжилтыг танилцуулаад, Түвд энх тайванаар чөлөөлөгдсөнөөс хойш, түнэр харанхуйгаас гэгээн саруулыг олж , хоцрогдонгуй байснаа дэвшин ахиж, ядуу хэцүү байснаа баян чинээлэг амьдралтай болж, дарангуйлагч байснаа ардчилсан, феодал байснаа нээлттэй замаар замнан, нийгмийн тогтолцоо түүхэн чанартай ахицыг биелүүлж, нийгмийн байдалд асар их өөрчлөлт гарсан байна. Эдгээр ололт амжилт нь ХКН-ын сод мэргэн удирдлага, бүх Хятадын үндэстнүүдийн дэмжлэг туслалцаа болон Түвдийн ард түмний эв нэгдэлтэй хамтын хүчин зүтгэлтэй нягт холбоотой юм. Төв засгийн газрын Түвдэд хэрэгжүүлж байгаа ажлын чиг хандлага бодлогууд нь бүрмөсөн Түвдийн бодит хэрэгт нийцэж, Түвдийн ард түмний язгуур ашиг сонирхлыг төлөөлөн, Түвдийн үндэстнүүдийн ард түмний дэмжлэгийг хүлээж буйг бодит байдал гэрчилж байна" гэжээ.
БХАТИХ-ын Түвдийн төлөөлөгчийн баг 10-р сарын 30-наас Монгол улсад найрсаг айлчлал хийсэн юм. Улаанбаатар хотод байх хугацаандаа, Бямбадаш тэргүүтэй төлөөлөгчид Монголын УИХ-ын Монгол Хятадын найрамдлын хэсгийн гишүүд болон Монголын эрдэмтэн мэргэжилтэн, шашны зүтгэлтнүүдтэй уулзжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |