|
|
||
Орон нутгийн цагаар 11-р сарын 2-нд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Киргизийн ерөнхий сайд Сооронбай Жеенбековтой Бишкек дэх Үндэсний зочид буудлын хурлын төвд хэлэлцээ хийв.
Ли Кэчян тэмдэглэхдээ, Хятад Киргизийн эдийн засаг харилцан нөхөх давуу талтай, хамтын ашиг сонирхол их төдийгүй хамтын ажиллагааны нөөц их юм. "Нэг бүс нэг зам" санаачлагын дагуу Киргизийн талтай хөгжлийн стратегиэ холбож, үйлдвэрлэлийн чадавхийн хамтын ажиллагааг бодитоор ахиулж, зам тээвэр зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөдөө аж ахуй болон түүний бүтээгдэхүүнийг дахин боловсруулах хамтын ажиллагаа өрнүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр тал мэдээлэл холбоо, аялал жуулчлал болон нийгэм соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой" гэжээ.
Жеенбеков хэлэхдээ, хоёр талын дээд давхаргын харилцан айлчлал олширч, эдийн засаг, шинжлэх ухаан технологи зэрэг олон салбарын хамтын ажиллагаа маш их ахицтай болж, ШХАБ-ын хүрээнд сайнаар хамтран ажиллаж байна. Хятадын талтай улс төрийн яриа хэлцлээ улам нягтруулж, эдийн засгийн хоёр талт хамтын ажиллагаагаар дамжин "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалт, нэхмэл, мэдээлэл холбоо, жижиг дунд аж ахуйн нэгж, хөдөө аж ахуй, усжуулалт, агаарын тээвэр, гамшгаас авран хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагааг өрнүүлж, Хятад-Киргиз- Узбекистаныг холбосон төмөр зам болон Бишкекийн авто замын бүтээн байгуулалтын төслийг урагшлуулж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг дээшлүүлэн шинэ өндөрт хүргэж, хоёр ард түмэнд аз жаргал авчрахад Киргизийн тал бэлэн байна" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |