• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүний зөвлөлийн хуралд оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-11-03 20:35:01

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 3-ны өдөр Бишкекийн төрийн зочид буудлын хурлын төвд ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүний зөвлөлийн 15-р хуралд оролцжээ.

Ли Кэчян хурал дээр хэлэхдээ "ШХАБ байгуулагдсан 15 жилийн турш улам ихээр хөгжиж, бүс нутгийн тогтвортой байдал, цэцэглэлт хөгжилд орлуулж болшгүй үүрэг гүйцэтгэсэн бөгөөд дэлхийн энх тайвны хөгжилд ч идэвхтэй хувь нэмэр оруулсан юм" гэжээ.

Тэрээр ШХАБ-ын хойшдын хөгжлийн талаар зургаан зүйлт санал дэвшүүлжээ. Тухайлбал: Аюулгүй тогтвортой орчинг буй болгох. Уялдаатай хөгжүүлэх. Үйлдвэрлэлийн чадварын талаарх хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх. Инновацийн хамтын ажиллагааны боломжийг хайн илрүүлэх. Бүс нутгийн хөрөнгө оруулалтын механизмыг боловсронгуй болгох. Хүмүүнлэгийн солилцооны суурийг бэхжүүлэх эдгээр болно. Ли Кэчян гишүүн орнуудын удирдагчидтай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе