• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр эргийн харилцааны хөгжилд хүч нэмжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-11-03 10:09:08

ХОУР-ийн мэдээ: ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 11-р сарын 1-нд Бээжин хотноо эх газарт айлчилж буй дарга Хун Шюжү тэргүүтэй Хятадын Гоминьдан намын төлөөлөгчидтэй уулзсан нь Макаогийн олон этгээдийн анхаарлыг татсан байна.

Макаогийн Хятадын энх тайван нэгдлийг ахиулах холбооны дарга Лю И-лян сэтгүүлчдэд хэлэхдээ "Ши Жиньпин болон Хун Шюжүгийн уулзалт" Тайвань болон олон улсын хамтын нийгэмлэгт эх газрын "1992 оны нийтлэг ойлголт"-ыг баримтлах байр суурь хувираагүй бөгөөд "1992 оны нийтлэг ойлголт"-ын үндэс суурь дээр хоёр эргийн олон салбарын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр эрэг хамтран үндэстний цэцэглэл хөгжлийг бий болгохыг дахин нотолж байна" гэжээ.

Макаогийн Хятадын соёлын солилцооны нийгэмлэгийн дарга Ли Пэйлинь хэлэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хун Шюжүтэй уулзсанаар, Тайваньд холбогдсон 3 чухал зарчмыг уламжилсан байна. Тухайлбал, Нэгд, Ямарваа хэлбэрээр "Тайванийг тусгаар тогтнохыг" эрс эсэргүүцнэ. Хоёрт, хоёр эргийн улс төрийн зөрчлийг үргэлжлүүлж болохгүй. Гуравт, Тайваньд холбогдсон бодлого Тайванийн улс төрийн байдалд нөлөөлөхгүй, хоёр эргийн иргэдийн харилцаанд ч нөлөөлөх ёсгүй" гэжээ.  \Сайн-Өлзий орчуулав\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе