• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Киргизийн ерөнхийлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-11-03 09:32:24

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 11-р сарын 2-ны өдөр Бишкект Киргизийн ерөнхийлөгч Алмазбек Атамбаевтай уулзжээ.

Ли Кэчян юуны өмнө Атамбаевт Ши Жиньпин даргын дотнын мэндчилгээг уламжиллаа. Тэрээр хэлэхдээ, "Хятад, Киргиз бол уул усаараа залгалдсан найрсаг хөрш. Энэ оны 6-р сард, хоёр орны төрийн тэргүүнүүд ШХАБ-ын Ташкентын чуулга уулзалтын үеэр уулзаж, их олон чухал нийтлэг ойлголттой болсон. Харилцан хүндэтгэж, голчоор харилцаж, харилцан ашигтай байж хамтаар ашиг хүртэх зарчмын дагуу, Киргизтэй улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа нягтруулж, хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалтаа эрчимжүүлснээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй урагшлуулж, ард түмэнд улам их ач буян эдлүүлэхэд Хятадын тал бэлэн байна" гэжээ.

Харин Атамбаев хэлэхдээ, "Хятад улс бол Киргизтэй үнэнч дотноор харьцдаг найрсаг улс орон байж, Киргизийн тогтвортой байдал, хөгжил дэвшилд туслалцаа үзүүлсээр ирсэн бөгөөд ямар нэгэн дагалт нөхцөл дурддаггүй. Үүнд Киргизийн тал гүнээ талархал илэрхийлж байна. Хятад улстай хамтаар хоёр орны хамтын ажиллагааны нийтлэг ойлголтуудыг практик дээр хэрэгжүүлж, зам харилцаа, мэдээлэл холбоо, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Киргизийн тал бэлэн байна" гэв.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе