• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Казахстаны ерөнхий сайд нарын 3-р тогтмол уулзалт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-11-04 10:18:55

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 3-нд Астанагийн ерөнхий сайдын ордонд ерөнхий сайд Бакытжан Сагинтаевтай, Хятад Казахстаны ерөнхий сайд нарын 3-р тогтмол уулзалтыг зохион явуулжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Казахстаны талын хамтын хүчин зүтгэлээр, харилцан итгэлцлээ бэхжүүлж, хамтын хөгжлийг эрэлхийлэн, хамтын ажиллагаа өрнүүлж, үргэлжлэн сайн хөршийн найрсаг харилцаа, хамтран ажиллаж, хамтаар хожих үлгэр жишээг бий болгоход Хятадын тал бэлэн байна. Тэрчлэн Торгоны замын эдийн засгийн хонгилын санаачилга болон Казахстаны талын "Гэрлийн зам" эдийн засгийн шинэ бодлогыг сайтар уялдуулж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ цаг эринийг нээхэд Хятад улс бэлэн байна. Хоёр тал аж үйлдвэрийн хамтын ажиллагаагаар хүчин болгож, бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, дэд бүтцээр холбогдохыг дайчлах зэрэг томоохон төслийн байгуулалтыг шинэ үр дүнд хүргэн, хоёр орны ард түмэнд аз буян эдлүүлэхийг хүсэж байна. Мөн Казахстаны талтай ШХАБ-ын хүрээнд солилцоогоо эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад Хятад улс бэлэн байна" гэжээ.

Бакытжан Сагинтаев хэлэхдээ, Казахстан Хятад хоёр орон, дээд түвшний улс төрийн харилцан итгэлцлээ хэвээр байлгаж, бүтээлч чанартай хамтын ажиллагааг байнга эрчимжүүлэх болно. Хятадын инновацид тулгуурласан хөгжил зэрэг стратегийн хэрэгжилтийг Казахстаны тал дээд хэмжээнд анхаарал хандуулж байгаа бөгөөд "Гэрлийн зам" эдийн засгийн шинэ бодлого болон Хятадын "Торгоны зам"-ын эдийн засгийн бүсийн байгуулалтыг харилцан уялдуулж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, аж үйлдвэр, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, инноваци зэрэг салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, "Хятадын аялал жуулчлалын жил"-ын арга хэмжээг сайтар зохион явуулан, хоёр орны ард түмэнд үр өгөөж хүртээхэд Казахстан бэлэн байна" гэжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе