• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Казахстаны ерөнхийлөгчтэй уулзжээ

CRI       (GMT+08:00) 2016-11-04 10:15:02

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 3-ны орой Астанад Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзжээ.

Ли Кэчян эн тэргүүнд Ши Жиньпин даргын чин сэтгэлийн мэндчилгээг уламжилсан байна. Ли Кэчян хэлэхдээ "Хятад, Казахстан бол хөрш орон бөгөөд үнэнч найрсаг стратегийн түнш болох юм. Энэ оны 9-р сард "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалтын үер Ши Жиньпин дарга ерөнхийлөгч тантай хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар саналаа гүнзгий солилцсон. Хоёр талаараа хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Казахстаны найрсаг хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичих хэрэгтэй. Казахстаны талтай аж үйлдвэрийн хамтын ажиллагааг тал бүрээр гүнзгийрүүлж, чухал хийгээд томоохон төслийн бүтээн байгуулалтыг ахиулах талаар шинэ амжилтад хүргэж, эрчим хүч, дэд бүтцээр харилцан түншлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах зэрэг талын хамтын ажиллагаагаа өргөтгөж, хүмүүнлэгийн харилцааг нягт болгоход Хятадын тал бэлэн байна. ШХАБ-ын хүрээнд дэхь харилцаагаа эрчимжүүлэн, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх хэлхээ холбоо зохицуулалтаа эрчимжүүлэн хоёр орны хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэн, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна" гэжээ.

Нурсултан Назарбаев хэлэхдээ "Казахстан, Хятад бол найрсаг хөрш, хоёр орны харилцаа бол улс орон хоорондын харилцааны үлгэр жишээ мөн. Ерөнхий сайд Ли Кэчян хоёр жилийн өмнө Казахстанд айлчлахдаа аж үйлдвэрийн хамтын ажиллагаа бий болгох талаар санаачилга дэвшүүлж байсан юм. Харин одоо хэдийнэ бахдууштай ахицад хүрсэн байна. Хятадын талтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, их олон төсөл дээр хамтран ажиллаж, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан техник инноваци зэрэг талын хамтын ажиллагаагаа ахиулж хоёр орны худалдааны төвшнийг дээшлүүлэхэд Казахстаны тал бэлэн байна" гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе