|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 3-ны өдөр Бээжин дэх Дяо Юй Тай төрийн зочид буудалд Малайзын ерөнхий сайд Нажиб Тун Разакыг хүлээн авч уулзжээ.
Ши Жиньпин уулзлатын үеэр "Хятад, Малайз өндөр дээд зиндааны байнгын шинжтэй харилцаа холбоогоо хэвээр хадгалж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, Хятад, Малайзын харилцааны хөгжлийн гол урсгал болон том чиг хандлагыг чанд мөрдөн, анхаарал хандуулж байгаа томоохон чухал асуудлаар харилцан ойлгож дэмжих хэрэгтэй. Малайз "нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг Хятадын тал дэмжих бөгөөд Малайзтай хамтран 21-р зууны тэнгисийн торгоны замын бүтээн байгуулалтыг урагшлуулж, дэд бүтэц, эрчим хүч, технологи, хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, том чухал төслийн хамтын ажиллагааг тогтвортой ахиулахад Хятадын тал бэлэн. Түүнчлэн орон нутгийн харилцаа болон хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн хэмжээнд дэд бүтцээр холбогдохыг ахиулахад ч бэлэн байна. Хоёр талаараа терроризм, үндэстэн дамнасан гэмт ажиллагаанд цохилт өгөх зэрэг хууль хэрэгжилт, аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, амар амгалан байдлыг хамгаалах хэрэгтэй. Үүний зэрэгцээ, боловсрол, соёл, эмчилгээ, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр ард түмний ойлголцол болон найрамдлыг бэхжүүлэх хэрэгтэй" гэж хэлжээ.
Харин Нажиб Тун Разак хэлэхдээ "Малайз, Хятад бол найрсаг хөрш бөгөөд найдвартай анд нөхөд юм. Өдгөө хоёр орны харилцан итгэлцэл гүнзгийрч, иж бүрэн стратегийн түншийн хамтын ажиллагааны харилцаанд суурилсан олон ургальч бүхий хамтын ажиллагаа эрчтэй хөгжсэнээр хоёр орны харилцаа түүхэн шинэ төвшинд гарч байна. Хятад улстай "нэг бүс нэг зам"-ын хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, зам тээвэр, боомт гармын бүтээн байгуулалт зэрэгт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүмүүнлэгийн харилцаагаа нягтруулан ажиллахад Малайзын тал бэлэн. Түүнчлэн Хятад-АСЕАН-ы харилцааг хөгжүүлэхэд Малайз улс хүч тавин ажиллах болно" гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |