• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин сэтгүүлчдэд хандан үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-11-07 21:07:29

Хятадын сэтгүүлчдийн 17 дахь өдөр тохиож байгаа үеэр Хятадын хэвлэл мэдээллийн ажилтны нийгэмлэгийн 9 дэх зөвлөлийн нэгдүгээр бага хурал буюу Хятадын хэвлэл мэдээллийн шагнал, Чан Жян Тао Фэнь шагнал гардуулах ёслол 7-нд Бээжин хотноо боллоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тус зөвлөлийн бүх төлөөлөгчид болон шагнал хүртэгсдийн төлөөлөгчидтэй уулзаж чухал үг хэлсэн байна. Тэрээр, ХКН-ын хэвлэл мэдээллийн ажлыг сайтар хийж, олон нийтийн яриа хэлэлцээний таатай орчинг бүрдүүлэх нь засаглал явуулах, улс орноо амар тайван байлгах том чухал ажил юм. Намын төв хороо хэвлэл мэдээллийн ажлыг дээд хэмжээнд чухалд үздэг бөгөөд намын хэвлэл мэдээллийн ажлыг сайтар хийх талаар тодорхой шаардлага дурдсан. Өргөн олон сэтгүүлчид үүнийг сайн хэрэгжүүлж, төвийн болон шат бүрийн хэвэл мэдээллийн хэрэгсэл улам сайн ажиллаж, нам болон ард иргэддээ илүү их хувь нэмэр оруулж, нам, ард түмнийхээ итгэлийг хүлээсэн хэвлэл мэдээллийн ажилтан болох хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин, Улс төрийн зөв баримтлалтай байх, олон нийтийн санаа бодлыг зөв хөтлөх, хэвлэл мэдээллийн зөв зорилттой ажиллах, ажлын зөв чиглэлийг баримтлах зэрэг дөрвөн талаар өгрөн олон сэтгүүлчдэд найдлага тавьсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе