|
|
||
Орон нутгийн цагаар 11-р сарын 7-ны өдөр Хятадын ерөнхий сайд Ли Кэчян ОХУ-ын Санкт -Петербург хотноо Пискаревскын бунхны дурсгалын хөшөөнд цэцгийн хэлхээ өргөв.
Санкт- Петербург хотын дүүрэг дэх Пискаревскын бунханд фашизмын эсрэг дэлхийн 2-р дайнд амь үрэгдсэн 500 мянга шахам баатар, жирийн иргэнийг оршуулсан юм. Ерөнхий сайд Ли Кэчян гашуудлын намуухан хөгжмийн эгшгэнд цас чахруулан аажуухан алхаж, бунхан дахь эх оронч ээжийн дурсгалын хөшөөнд цэцгийн хэлхээ өргөв. Цэргийн хөгжмийн анги БНХАУ, ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүлж, Ли Кэчян дурсгалын хөшөөнд хандан хүндэтгэл илэрхийлсний дараа, ОХУ-ын өндөр албаны хүмүүсийн хамт хүндэт харуулын өмнүүр явж мэндчиллээ.
Орон нутгийн цагаар 6-ны орой, Ли Кэчян Санкт-Петербург хотноо хүрэлцэн очсоны дараа, ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевийн хамт Эрмитажийн музейг үзэж танилцжээ. /D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |