• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян, Дмитрий Медведев нар Хятад-Оросын ерөнхий сайдын тогтмол уулзалтыг даргалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-11-08 10:35:24

БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тухайн нутгийн цагаар 7-ны өдөр Санкт-Петербургийн Константин ордонд ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй хамт Хятад-Оросын ерөнхий сайдын 21 дэх тогтмол уулзалтыг даргалав.

Ли Кэчян хэлэхдээ "Хятад, Орос хамгийн том хөрш орон болон иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш болсны хувьд хоёр орны харилцаа тогтвортой эрүүлээр хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй шинэ үр дүнд хүрч байна. Хятад, Орос "аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхлэх орон" болсны хувьд олон улсын үйл хэрэгт хэлхээ холбоогоо эрчимжүүлж, НҮБ-ын үндсэн дүрмийн зорилт болон зарчмыг хамгаалан, бүс нутаг дэлхийн энх тайван тогтвортой байдлыг баталгаажуулж байна. ОХУ-тай хамт "нэг бүс нэг зам"-ын санаачилгыг Евро Азийн эдийн засгийн холбоотой нэгтгэж, Хятад-Оросын харилцаа, хамтын ажиллагааны төвшинг тасралтгүй дээшлүүлж, харилцан ашигтай хамтдаа хожиж, хоёр ард түмэнд үр шимийг хүртээхэд бэлэн байна" гэв.

Харин Дмиртий Медведев хэлэхдээ "Орос, Хятад найрсаг хөрш. Энэ онд хоёр тал стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тогтоосон 20 жилийн ой, "Орос-Хятадын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсан 15 жилийн ойг тохиолдуулж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг өндөр төвшинд ажиллуулж, НҮБ, "Их 20"-ийн бүлэг, ШХАБ, БРИКС-ийн орнууд зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд бие биеэ дэмжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа цаашид гүнзгийрч, худалдааны бүтэц улам сайжирч байна. Орос, Хятадтай байх найрсаг харилцааг нандигнан үзэж, хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, Засгийн газрын хамтын ажиллагааны механизмыг сайтар ашиглан, төрөл бүрийн ажил хэрэгч хамтын ажиллагааг тал бүрээр урагшлуулахад бэлэн байна" гэв.

Хоёр орны ерөнхий сайд нар Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хороо, мөн ерөнхий сайдын тогтмол уулзалт, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа болон эрчим хүчний хороодын хамтын ажиллагааны механизмын ажлын тайланг сонсож, ирээдүйн хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар санал бодлоо солилцов. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе