|
|
||
Орон нутгийн цагаар 11-р сарын 8-нд Москва дахь Кремлийн ордонд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзав.
Ли Кэчян юун түрүүнд Ши Жиньпин даргын чин сэтгэлийн мэндчилгээг ерөнхийлөгч Владимир Путинд уламжлав. Ли Кэчян хэлэхдээ "Хятад, ОХУ харилцан том түнш ба стратегийн бүх талын хамтын ажиллагааны түнш юм. Хоёр орны харилцаа хийгээд хамтын ажиллагаа тогтвортойгоор тасралтгүй урагш хөгжсөөр шинэ үр дүнд хүрэв. Хятад, Оросын хамтын ажиллагаа хоёр талд ашигтай төдийгүй бүс нутаг тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал хийгээд хөгжил цэцэглэлд ашигтай юм. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, Хятад-Оросын харилцааг урагшлуулаад шинэ шатанд гаргах ёстой" гэжээ.
Ли Кэчян тэмдэглэхдээ "ОХУ-ын талтай хамтын ажиллагааны нөөцөө гүнзгий илрүүлж, хамтын ажиллагааны салбараа өргөжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр талт худалдаа тогтвортой сэргэж буй байдлыг бэхжүүлж, газрын тос, байгалийн хий, цөмийн эрчим хүчийг иргэний зориулалтаар ашиглах, сансар судлал зэрэг салбар дахь томоохон төслийн хамтын ажиллагааг урагшлуулж, банк санхүү, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны жижиг дунд ахуйн нэгжийн гүнзгий хамтын ажиллагааг урагшлуулж, зах зээлийн идэвхи чанарыг бадруулахын зэрэгцээ, хоёр талын томоохон аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаанд шаардлагатай иж бүрдэл болон дэмжлэгээр хангана. Нийгэм соёлын солилцооны түвшнээ дээшлүүлж, хоёр орны харилцаан дахь иргэдийн санаа бодлын үндэс суурийг бэхжүүлнэ" гэжээ.
Харин Владимир Путин хэлэхдээ "Орос, Хятад хоёр орны төр засгийн тэргүүнүүдийн харилцаа нягтарч, засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм шуурхай ажиллаж байна. Энэ удаад хоёр орны ерөнхий сайд тогтмол уулзалтыг амжилттай зохион байгуулж, хоёр талын бодитой хамтын ажиллагааны хөгжлийг ахиулав. Одоогоор Орос, Хятадын худалдаа тогтвортой сайн байж, цахилгааны тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт, экспорт зэрэг салбарын хамтын ажиллагаа сайн байгаа, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, сансар судлалын салбарын хамтын ажиллагааны ирээдүй өргөн уудам байна. Хятадын талтай цаашид харилцан хөрөнгө оруулалтаа өргөжүүлж, хурдны төмөр зам, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны харилцаа хийгээд хамтын ажиллагааны тасралтгүй гүнзгийрлийг урагшлуулахад Оросын тал бэлэн байна" гэжээ.
Ли Кэчян Хятад Оросын ерөнхий сайд нарын 21 дэх тогтмол уулзалтад амжилттай оролцсоны дараа, тусгай онгоцоор Санкт-Петербургээс Москвад очсон юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |