• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юй Жэншэн Холландын парламентын даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-11-11 10:25:24

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн 10-нд Бээжин хотноо Холландын Парламентын нэгдүгээр танхимын дарга Аикие Броекерс-Кнолтой уулзлаа.

Юй Жэншэн: Холланд бол Хятадын Европын холбооны чухал хамтын ажиллагааны түнш юм, одоогоор Хятад Холландын харилцаа тогтвортой хөгжиж байна. Хоёр орны харилцааны хөгжлийг Хятад улс дээд хэмжээнд чухалчилдаг, Холландын талтай хамт, хоёр орны найрсаг зөв чиг хандлагыг баримталж, засгийн газар, парламент, улс төрийн нам зэрэг салбарын дээд зиндааны солилцоо, хэлхээ холбоог эрчимжүүлж, хоёр орны харилцааны урт удаан эрүүл тогтвортой хөгжлийг баталгаажуулахад бэлэн байна. Тэрчлэн УТЗЗ-ийн бүх Хятадын хороо Холландын парламенттай хоёр талын харилцааны хөгжлийг ахиулж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг зузаатгахад чухал үүрэг гүйцэтгэж, хоёр орны харилцаа, парламентын найрсаг хамтын ажиллагааны харилцааг шинэ хөгжилд хүргэхэд бэлэн байна гэжээ.

Аикие Броекерс-Кнол: Хятадтай тогтоосон харилцаагаа Холланд дээд хэмжээнд чухалчлан хөгжүүлж хамгаалдаг. Хоёр оронд өргөн дэлгэр хамтын ашиг сонирхол бий. Холландын парламент УТЗЗ-ийн бүх Хятадын хороотой тогтоосон найрсаг хэлхээ холбоогоо цаашид эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе