|
|
||
Олон Улсын Валютын Сангийн байгууллага 11-нд мэдэгдэл нийтэлж, Египетэд 12 тэрбум ам долларын зээл олгож, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас эртхэн гарахад нь туслахыг ОУВС мөн өдөр зөвшөөрсөн байна гэжээ.
Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, анхны 2 тэрбум 750 сая ам долларын зээлийг нэн даруй шилжүүлэн өгч, үлдсэн хэсгийг нь ОУВС-гийн тогтмол хугацаатай үнэлгээг үндэслэн 3 жилийн тодор шилжүүлэн өгөх болно гэжээ.
Энэхүү зээлийн төсөл нь Египетэд туслан валютын зах зээлийн эргэлтийг сайжруулж, санхүүгийн алдагдал өрийг бууруулж, Египетийн нийгмийн аюулгүйн сүлжээг эрчимжүүлэн макро эдийн засгийн тогтвортой байдлыг биелүүлж, багтаамжтай нэмэгдлийг ахиулахыг хүсэж байна гэж ОУВС тэмдэглэжээ.
ОУВС-гийн ерөнхий захирал Кристине Лагарде Егепитийн зээлийн төслийг батлахыг 8-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлдөө санал болгожээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |