• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ложистикийн салбар шинэ хөгжлийн шатанд орлоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-11-13 16:57:03

11-р сарын 11 буюу "Хос 11"-нд Alibaba группын нийт барааны эргэлт 120.7 тэрбум юаньд хүрч, цахим худалдааны салбарт шинэ байдал бий болгож, цахилгаан бараа нийлүүлэгч компанийн ложистикийн системд ч чухал өрсөлдөөнд тулгараад байна.

Ложистикийн салбар дижиталчлах, мэдээлэлжүүлэлт, автоматжуулалтын хөгжлийн үе шатад орсон нь анхандаа агуулах дүүрэх, алдагдал үүсэх, шуудан хүргэгчийн дарамт хүндрэх зэрэг асуудлуудыг шийдэж чадлаа. Жек Ма энэ тухай ярихдаа, "Хос 11" нь Хятадын худалдааны салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтын шалгалт, мөн Хятадын технологид тавьсан сорилт байгаа юм. Цахим худалдаанаас гадна ложистикийн салбарт тулгарч буй сорилтууд их бий гэлээ.

Дотоод дахь логистикийн салбарууд хоцрогдсон үйлдвэрлэлийн хүчин чадлыг халж, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг сайжруулан, "холбоо" байгуулж, хамт нийтийн хүчин түшиглэх хэрэгтэй юм гэж Шанхайн Шяньфэйда технологийн компани үзсэн байна.

Н.Пүрэвжав орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе