|
|
||
11-р сарын 14-нд Парист хотноо Хятадын Төрийн Зөвлөлийн дэд ерөнхий сайд Ма Кай болон Францын Эдийн засаг санхүүгийн сайд Мишель Сапинын хамт Хятад, Францын эдийн засаг санхүүгийн 4 дэх дээд яриа уулзалтыг удирдан явууллаа. Хоёр тал хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй болон багтаамжтай өсөлтийг дэмжиж, худалдаа, хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, банк санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай сэдвээр илэн далангүй ярилцан санал солилцсон байна.
Ма Кай хэлэхдээ "Францын тал нөлөөллийн чухал хүчнээ тогтоож, "Хятад улс ДХБ-д нэгдэн орсон протокол"-ын 15-р зурвас дахь үүргээ Европын Холбоо товлосон хугацаандаа бүх талаар, нарийн гүйцэд биелүүлэх талаар шаардахыг хүсэж байна. Францын талтай хамтдаа байж, харилцан итгэлцсэн, харилцан ашиг дээр үндэслэн эдийн засаг санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Францын шинэ хэлбэрийн бүх талын стратегийн түншийн харилцааг хамтдаа урагшлуулан тасралтгүй шинэ шатанд гаргахад Хятадын тал бэлэн байна" гэжээ.
Мишель Сапин хэлэхдээ "Хятадын талтай цөмийн эрчим хүч, банк санхүү, хөрөнгө оруулалт, худалдаа, хөдөө аж ахуй, гуравдагч зах зээл зэрэг салбарын хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэхэд Францын тал бэлэн байна. "Хятад улс ДХБ-д нэгдэн орсон протокол"-ын 15-р зурвас дахь үүргийг багтаасан олон улсын хууль журмыг Европын Холбоо журамлахыг Францын тал дэмжинэ" гэжээ.
Энэ удаагийн яриа хэлцлээр нийт 60 асуудлаар үр дүнд хүрэв. Тус өдөр Ма Кай болон Мишель Сапин хамтдаа сэтгүүлчидтэй уулзаж, Хятад-Францын хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурах ёслолд оролцов.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |