• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн интернэт сүлжээний бага хурлын нээлтийн ёслолд Ши Жиньпин видеогоор үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-11-16 17:05:59

Дэлхийн интернэт сүлжээний 3-р бага хурал Жэ Жян мужийн Ү Жэньд өнөөдөр эхлэв. Хятад улсын дарга Ши Жиньпин видеогоор хэлсэн үгэндээ, Интернэт сүлжээг засаж сайжруулахад зайлшгүй интернэтийн орон зайн олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, интернэтийн орон зайн хамтын цогцыг байгуулах хэрэгтэй гэжээ. Хуралд оролцсон талууд үзэхдээ, одоо дэлхийн интернэт сүлжээний хөгжил шинэ шатанд орсон. Иймээс мэдээллийн цаг эриний хөгжлийн хандлагыг сайтар барьж, олон төрлийн өрсөлдөөн сорилтыг хамт тулж, интернэт сүлжээний орон зайн харилцан саадгүй холбогдох, хамтдаа хуваалцан сайжруулахыг биелүүлэх талаар дэмжих ёстой гэжээ.

Энэ удаагийн бага хурал "Шинэчлэлийн хөдөлгөгч хүчээр хүн төрөлхтөнд аз жаргал авчиръя-Интернэт сүлжээний орон зайн хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулъя" уриан дор болов. 16-ны үдээс өмнө болсон нээлтийн ёслол дээр, Хятад улсын дарга Ши Жиньпин видеогоор үг хэлж, дэлхийн интернэт сүлжээний засаглалыг боловсронгуй болгоход Хятадын ур ухааныг нэмэрлэв.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дижитал эдийн засаг хийгээд нийгмийн тусгай зөвлөх Фади Чехаде хэлэхдээ, интернэт сүлжээний ирээдүй хамтдаа ялалт байгуулахад оршино. Хятад улс интернэт сүлжээг засаж сайжруулах асуудлыг чухалчилж байгаа нь дэлхийн интернэт сүлжээний хөгжилд маш их шаардлагатай юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе