|
|
||
Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 14-ний өдөр ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян яриа уулзалтыг ахалж, эдийн засгийг хөгжүүлэх болон ардын амьжиргааг сайжруулах зэрэг ажлын тухай холбогдох мэргэжилтэн, аж ахуйн нэгжийн хариуцлагатны саналыг сонссон байна.
Хуралд их дээд сургууль, судалгааны байгууллага, аж ахуйн нэгжээс ирсэн мэргэжилтэн, аж ахуйн нэгжийн эзэд өнөөгийн эдийн засгийн байдал болон ирээдүйн хандлага, ард иргэдийн амьжиргааны гол чухал асуудлыг хэрхэн сайн зохицуулах зэрэг асуудлаар үг хэлжээ. Өдгөө Хятадын эдийн засаг тогтворжин өсөж байна. Ялангуяа гуравдугаар улиралд маш олон индекс урьдын төсөөлж байснаас сайн байж, бүтцийн өөрчлөлт, ард иргэдийн амьжиргаа сайжирч, шинэ хөдөлгөх хүч тасралтгүй бий болж, аж ахуйн нэгжийн үр ашиг дээшилж байна. Энэ бүхэн нь Хятадын эдийн засгийн ирээдүйн хөгжилд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн байна гэж мэргэжилтэн үзжээ.
Ли Кэчян уулзалтын үеэр хэлэхдээ, Шинэ хуучин хөдөлгөх хүчнийг өөрчилснөөр эдийн засгийн хэлбэрийн өөрчлөлтийг хурдасгах хэрэгтэй. Бүх талын гүнзгий өөрчлөлт хийж нээлттэй болгосноор хөгжил ба шинэ амьдралын хүчийг бий болгох хэрэгтэй. Хөгжлийн үндсэн зорилго нь ардын амьжиргааг батлах ба сайжруулах явдал юм. Ард түмний амьдралын хүнд асуудлыг зохицуулж, ард иргэдэд шаардлагатай эрэлт хэрэгцээг хангах нь мөн хөгжилд хүч нэмж байгаа юм гэжээ.
Ли Кэчян холбогдох асуудлыг сайн төлөвлөж, ирэх он мөн тэрчлэн ирээдүйн хөгжилд үндэс суурь тавьж өгөхийг олон салбараас шаарджээ. \Сайн-Өлзий орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |