|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин, Италийн ерөнхий сайд Маттео Рензитэй 11-р сарын 16-нд Сардини аралд уулзав.
Маттео Рензи ерөнхий сайд гэргийтэйгээ хамт Ромоос тусгайлан Сардини аралд хүрэлцэн ирж уулзсан явдалд Ши Жиньпин талархаж, саяхны газар хөдлөлтийн гамшигт өртсөн Италийн иргэдийг чин сэтгэлээсээ харуусаж байгаагаа илэрхийлж, Италичууд хүчир бэрхшээлийг ялан давж, үзэсгэлэнт гэр орноо түргэхэн сэргээн босгохыг ерөөв.
Ши Жиньпин хэлэхдээ "Итали бол Европын Холбоон дахь Хятадын итгэлтэй сайн найз бөгөөд хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятад, Италийн бүх талын стратегийн түншийн харилцааны хөгжлийн байдал өөдрөг байгаа. Хятад, Италийн харилцааг Хятадын тал маш чухалчилж, Италийн талтай хамтдаа хичээж, Хятад, Италийн бүх талын стратегийн түншийн харилцааны агуулгыг баяжуулж, хоёр ард түмэнд улам их аз жаргал авчрахад бэлэн байна" гэжээ.
Ши Жиньпин мөн цохон тэмдэглэхдээ "Европын Холбоо бол дэлхийн чухал туйл, Хятадын бүх талын стратегийн түнш юм. Одоо Европын байдалд чухал өөрчлөлт гарч байна, хөгжин цэцэглэсэн, тогтвортой Европыг Хятадын тал дэмжинэ. Итали идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Хятад, Европын харилцааны урт хугацааны тогтвортой, эрүүл хөгжлийг урагшлуулахыг хүсэж байна" гэжээ.
Ши Жиньпин дарга ХКН-ын 18-р удаагийн 6 дахь бүгд хуралдааны байдлыг түүнд танилцав.
Маттео Рензи хэлэхдээ, Хятадын хөгжлийн амжилтыг Италийн тал өндрөөр үнэлж байна, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Хятадын талтай эдийн засаг худалдаа, эрчим хүч, инноваци, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр ард түмэнд аз жаргал авчрахад бэлэн байна" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |