• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс АНУ-ын засгийн газрын бондыг 28 тэрбум 100 сая ам доллараар хасагдуулжээ

CRI       (GMT+08:00) 2016-11-17 11:24:38

АНУ-ын Сангийн Яамнаас 16-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Хятад улс 9-р сард эзэмшиж байгаа Америкийн засгийн газрын бондыг 28 тэрбум 100 сая ам.доллараар хасагдуулсан боловч мөн л Америкийн хамгийн том зээлдүүлэгч орон хэвээр байна гэжээ.

9-р сарын сүүлч гэхэд Хятад улс Америкийн засгийн газрын бондыг 1 триллион 157 тэрбум ам.доллар эзэмшиж байна. Хятад улс Америкийн засгийн газрын бондыг 4 сараас дараалан хасагдуулан эзэмшиж байгаа юм байна.

Мөн 9-р сард Америкийн хоёрдугаар том зээлдүүлэгч орон болох Япон улс нь Америкийн засгийн газрын бондыг 7 тэрбум 600 сая ам доллароор хасан эзэмшсэн боловч мөн л 1 триллион 136.4 тэрбум ам.доллар эзэмшиж байна.

9-р сарын сүүлч болтол гадаадын зээлдүүлэгч орнуудын зонхилох нь Америкийн засгийн газрын бондыг 6 триллион 154.7 тэрбум ам.доллар эзэмшиж байгаа бөгөөд энэ нь 8-р сарын сүүлчийнхээс бага болсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе