Америкийн холбооны нөөцийн комисс удалгүй хүүг нэмэх боломжтой болно
CRI (GMT+08:00) 2016-11-18 10:24:57
АНУ-ын холбооны нөөцийн комиссын дарга Жанет Луйз Йеллэн 17-ны өдөр хэлэхдээ "Америкийн эдийн засгийн тоо баримт урьдчилан төсөөлсөн чиглэлээр сайжирч байна. Америкийн холбооны нөөцийн комисс удалгүй хүүг нэмэх боломжтой болно" гэжээ. Гэвч тэрээр хүүг нэмэхийг хэт удаашруулах эрсдэлээс сэрэмжлүүлсэн байна.
Жанет Луйз мөн өдөр АНУ-ын конгрессын эдийн засгийн нэгдсэн комисст сонсгол тавих үеэрээ хэлэхдээ, "АНУ-ын нөөцийн комиссын төсөөлсөн шиг ажлын байраар хангах, үнийг тогтвортой байлгах хоёр том зорилго рүү ойртвол Холбооны нөөцийн комисс хүүг нэмэх боломжид ойртох болно" гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, энэ он гарснаас хойш ажлын байрны зах зээл үргэлжлэн сайжирч, инфляцад өсөх хандлага гарч эдийн засаг тогтуун нэмэгдэх хандлага илэрч байна" гэжээ.
Жанет Луйз мөн хэлэхдээ "Холбооны нөөцийн комисс шинэ сонгуулийн парламент болон Засгийн газрын дэвшүүлсэн бодит бодлогын эдийн засгийн хэтийн төлөвд үзүүлэх үр нөлөөнд үнэлгээ хийж, валютын бодлогоо өөрчилж болно" гэжээ. \Гэрэлт орчуулав\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл