• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ-ын Чанжи хот Монгол улсын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана

CRI       (GMT+08:00) 2016-11-18 16:09:22

БНХАУ-ын Шаньши мужийн Чанжи хотын дарга Лү Жяньмин тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилж, МҮХАҮТ-тай хамтран хоёр талын Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Уулзалтанд МҮХАҮТ-ийн дарга М.Оюунчимэг, Чанжи хотын дарга Лү Жяньмин нар уулзалт хэлэлцээ амжилттай байхыг хүсэн үг хэлж баяр хүргэлээ. Хоёр орны аж ахуй нэгжийн төлөөлөл танилцаж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа харилцан илэрхийлсэн байна.

Чанжи нь БНХАУ-ын Шаньши мужийн нэг хот бөгөөд 3,4 сая хүн амтай, 13,9 мянган ам дөрвөлжин газар нутагтай. Харин Шаньши муж нь газрын эрдэс баялаг ихтэй, аж үйлдвэр хөгжсөн чухал хот төдийгүй урт удаан түүх соёл, үзэмжит сайхан уул ус, аялал жуулчлал хөгжсөнөөрөө Хятад даяар алдартай юм.

\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе