• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтад илтгэл тавив

CRI       (GMT+08:00) 2016-11-21 11:03:58

Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн 24 дэх удаагийн удирдагчдын албан бус уулзалт 11-р сарын 20-нд Перугийн нийслэл Лима хотноо нээгдэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Ирээдүйг угтан шинийг нээн урагшилж, Ази Номхон далайн бүсийн хөгжил дэвшлийг ахиулъя" сэдвээр чухал илтгэл тавив. Илтгэлдээ, Ази Номхон далайн бүсийн түншийн харилцааг гүнзгийрүүлэн, нээлттэй хөгжих замаар хамтдаа амжилтад хүрэх, уялдаатай хөгжих замаар хөгжил дэвшлийг ахиулах, тасралтгүй шинийг нээн урагшилж, хамтдаа Ази Номхон далайн бүсийн хөгжлийн сайн сайхан ирээдүйг цогцлоох ёстойг онцоллоо.

Ши Жиньпин илтгэлдээ, "бид эдийн засгийн глобалчлалын үйл явцыг гуйвшгүй хөтлөн дагуулж, эдийн засгийн глобалчлал илүү багтаамжтай, хүртээмжтэй чиглэлд хөгжихийг удирдан дагуулж, аливаа хэлбэрийн ивээх үзлийг эсэргүүцэх хэрэгтэй. Бид Ази Номхон далайн бүсийн нээлттэй эдийн засгийн түвшинг гуйвшгүй дээшлүүлэн, олон талт худалдааны тогтолцоог дэмжиж, Ази Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны бүсийг эртхэн бүтээн байгуулах хэрэгтэй. Бид бүс нутгийн дэд бүтцийн түншлэлийн зангилаа дутагдалтай талаа гуйвшгүй шийдвэрлэж, Бээжингийн хурлаар баталсан 10 жилийн хугацаатай дэд бүтцийн түншлэлийн зураг төлөвлөгөөгөө гүнзгий хэрэгжүүлж, дэд бүтэц, дүрэм тогтоол ба тогтолцоо, хүн хүчний харилцаа солилцооны хэлхээ холбоогоо ахиулж, бүх талын бөгөөд зохицсон түншлэлийн сүлжээ бий болгож, "Нэг бүс нэг зам" санаачилга ба холбогдох талуудын хөгжлийн стратеги, хамтын ажиллагааны санаачилгуудыг холбохоо эрчимжүүлэх нь зүйтэй. Бид өөрчлөлт шинэчлэлтийн шинэ төлөв байдлыг гуйвшгүй бүтээж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг урагшлуулан, Ази Номхон далайн бүс нутаг дэлхийн эдийн засгийг тэргүүлэн дагуулахад хөдөлгөгч хүч бүрдүүлэх хэрэгтэй" гэж тэмдэглэв.

Тэрээр мөн, Хятад улс АПЕК-т нэгдсэнээс хойших 25 жилд Ази, Номхон далайн бүс нутгийг нээлттэй хөгжлийнхөө тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн юм. 2020 оны Богорын зорилтын хугацаа дөхөн ирэхийн хэрээр бид нэн алс хэтийн хамтын ажиллагааны зорилтоо түргэтгэн тогтоох нь зүйтэй. Хятад улс талуудын хамт хичээн зүтгэж, хөгжлийг гол болгож, нээлттэй байдлаа өргөтгөн, бүс нутгийн эдийн засгийн интеграци, уялдаа холбоог нэмэгдүүлэн, хамтдаа Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны аугаа их зорилтыг тогтооход бэлэн байна" гэв.

Мөн өдрийн үдээс хойш хурал үргэлжлэн явагдав. Ши Жиньпин тогтвортой хөгжлийг ахиулах талаар үг хэлэв. Уг хурлаас "Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 24 дэх удаагийн удирдагчдын албан бус уулзалтын тунхаг" гаргасан байна.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе