|
|
||
Тухайн орон нутгийн цагаар 11-р сарын 20-ны орой "Хятад-Америкийн аялал жуулчлалын жил-2016" арга хэмжээний хаалтын ёслол Америкийн нийслэл Вашингтон хотноо боллоо. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян хаалтын ёлолд оролцон үг хэлж, Хятад улсын дарга Ши Жиньпины баярын захидлыг уншиж танилцууллаа.
Ван Ян "Хятад-Америкийн аялал жуулчлалын жил-2016" арга хэмжээг зохиож байгаа нь хоёр орны иргэдийн харилцааг хөгжүүлэх гэсэн дарга Ши Жиньпин болон ерөнхийлөгч Обамагийн санаачилга юм. Энэ онд хоёр орон олон талын агуулга бүхий аялал жуулчлал болон иргэд хоорондын арга хэмжээ зохиож, аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр орны иргэдийн хоорондын итгэлийг нэмэгдүүлэв. Хоёр орны тэргүүний хүлээлт биелэлээ олж байна" гэлээ.
Тэрээр цааш нь ярихдаа: Хятад улс Америкийн хамт хүчин зүтгэж, визийн илүү тохиромжтой бодлого хэрэгжүүлэн, хоёр талын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулан, туршлага солилцон, хамтран ажиллахыг дэмжих болно. Мөн харилцан ашигтай хамтдаа ялалт байгуулах зарчмаар Хятад -Америкийн аялал жуулчлалын шинэ байдлыг бий болгохыг хүсэж байна" гэлээ.
АНУ-ын худалдааны яамны сайд Пенни Притцкер хаалтын ёслолд оролцож, ерөнхийлөгч Барак Обамагийн "Хятад-Америкийн аялал жуулчлалын жил-2016" арга хэмжээ амжилттай өндөрлөхийг ерөөсөн баярын цахилгааныг уншиж хүргэв.
Н.Пүрэвжав орчуулав
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |