• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян засгийн газрын эрх үүргийг өөрчлөх тухай хурлыг даргалан хуралдуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-11-23 10:15:09

11-р сарын 21-нд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Шанхайд засгийг цомхтгон эрхийг хэд төвлөрүүлэхийг сулруулах, үйлчилгээний шинэчлэлийг оновчтой болгох тухай хурлыг даргалж, холбогдох ажлын талаар зохицуулалт хийхийг авч хэлэлцжээ. Зүүн, төв, баруун, зүүн хойдын нутгийн 11 муж, орон нутгийн хотын захиргааны удирдах хүмүүс тус хуралд оролцжээ.

Ли Кэчян онцлохдоо, гол салбаруудын эрхийг хэд төвлөрүүлэхийг сулруулах эрч хүчээ үргэлжлүүлэн нэмэгдүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн байгуулалт, өндөр насны даатгал, боловсрол, эм эмнэлэг зэрэг нийгэм, иргэдийн амьжиргааны салбаруудын ажлыг батлан зөвшөөрч, шинэчлэл хийх санал санаачилгыг дэвшүүлж, уялдаа холбоотойгоор эрх үүргийг цуцлах буюу сааруулахыг баталж, хамгийн хялбарчилсан, зах зээлийн хүртээмжийг өргөтгөсөн, илүү дөхөм нийгмийн капиталд орохыг батлах хэрэгтэй" гэжээ.

Ли Кэчян "үйлчилгээний төвшинг ухаалаг, тохиромжтой, шударга, эрх тэгш байхыг биелүүлэх хэрэгтэй. Олон салбарын засгийн газар сүлжээний үйлчилгээний индрийг харилцан хамтдаа ашиглахыг түргэтгэж, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл явуулах, оршин суугчдын өдөр тутмын амьдралтай нягт холбоотой үйлчилгээний ажлуудыг чадахын хирээр сүлжээг ашиглан гүйцэтгэхийг онцолжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе