|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 22-нд Сан-Диего дахь НҮБ-ын Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын эдийн засгийн комиссын төвд Хятад-Латин Америкийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд оролцсон байна. Чилийн ерөнхийлөгч Мишель Бачелет ч тус хуралд оролцжээ.
Ши Жиньпин дарга "Хятад-Латин Америкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээе" илтгэл тавилаа.
Ши Жиньпин онцлохдоо "Хятад-Латин Америкийн хэвлэл мэдээллийн манлайллын анхны дээд уулзалтыг зохион явуулж буй нь хоёр талын хэвлэлийнхний хэлхээ холбоо түүхэн алхам хийсэн явдал, мөн томоохон үйл хэрэг болж байна. Хэвлэл мэдээллийн харилцаа нь хоёр талын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хоёр талын хэвлэлийнхэн Хятад-Латин Америкийн ард түмний найрамдлыг залгамжлан хөгжүүлэх талаар чухал ажлуудыг хийх болно гэжээ.
Хоёр талын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар Ши Жиньпин гурван санал санаачилга дэвшүүллээ. Нэгд, бие биеэ түшин, хоёр талын хэвлэл мэдээллийн үр нөлөөг дээшлүүлж, дэлхий дахинд үнэн бодитоор Хятад болон Латин Америкийг харуулж, дэлхийн энх тайван, хөгжил зэрэг томоохон асуудлын талаар дуу хоолойгоо нэгтгэх. Хоёрт, итгэл үнэмшлээ баримталж, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ хөгжлийг хамтдаа биелүүлж, баялаг, инновацийн үзэл бодолтой хамтын ажиллагааны загварыг түгээн дэлгэрүүлэх. Гуравт, туршлагаасаа харилцан суралцаж, хоёр талын хэвлэл мэдээллийн харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх явдал болно" гэжээ. \Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |