• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР-гийн дарга хэвлэл мэдээллийн чуулга уулзалтад илтгэл тавив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-11-23 16:50:55

Тухайн орон нутгийн цагаар 11-р сарын 22-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба болон НҮБ-ын Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын эдийн засгийн комисс хамтран зохион байгуулсан Хятад, Латин Америкийн хэвлэл мэдээллийн байгуулллагын удирдлагуудын уулзалт Чилийн нийслэл Сантьяго хотод нээгдлээ. Тус уулзалтанд Хятадын Олон Улсын Радиогийн захирал Ван Гэннянь оролцон үг хэлж, хамтын ажиллагааны салбарыг өргөтгөн, хамтын ажиллагааны төвшин, үр ашгийг эрчимжүүлэн, Хятад-Латин Америкийн хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулахыг уриалжээ.

Ван Гэннянь "Иргэдийн санаа сэтгэлд суурилж Хятад, Латин Америкийн хамтын ажиллагааг урагшлуулна" гэсэн гарчигтай илтгэл тавьж, "Хятад, Латин Америк орон зайн хувьд хол байгаа ч найрсаг харилцааны түүх он удаан жил үргэлжилсэн юм. Ойрын жилүүдэд Хятад, Латин Америк хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах шинэ цаг үед орсноос хойш харилцан суралцах явдал бий болж, хоёр талын хүмүүнлэг, нийгмийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж гүнзгийрсээр ирсэн юм. Хятад, Латин Америкийн хүмүүнлэгийн харилцааны индэр, ард иргэдийн сэтгэлийн нөхөр болсны хувьд хоёр талын хэвлэл мэдээллийн байгууллагын харилцаа ч тасралтгүй хөгжиж, хамтран ажиллах орон зай, нөөц ихээхэн бий болж байгаа юм. Тэрээр цааш нь хэлэхдээ, "Хэвлэл мэдээлэл нь Хятад, Латин Америкийн хүмүүнлэгийн харилцааны индэр, соёлын суваг, ард иргэдийг холбох чухал гүүр юм. Хоёр тал цогц байдлаар хөгжүүлэх шинэ үед орсноор Хятад, Латин Америкийн хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж байна. Хоёр талын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа орон зай их, ирээдүйтэй байна гэдэгт итгэлтэй байна. "

Ван Гэннянь цааш нь хэлэхдээ, ХОУР нь "Хятадын байр суурь, дэлхийн нүд, хүн төрөлхтний оюун ухаан" гэх үзэл санааг уламжлан, Дэлхийд Хятадыг, Хятадад дэлхийг танилцуулан, Хятадын ард түмэн болон дэлхийн улс түмэн хоорондын ойлголцол, найрамдлыг зузаатгасаар ирсэн юм. Эдүгээ өдөр бүр испани, португали зэрэг 65 хэлээр 5 тивийн 200 гаруй улс орон, бүс нутагт нэвтрүүлгээ цацаж байна. Түүнчлэн радио, телевиз, сонин хэвлэл, сүлжээ, хөдөлгөөнт хэвлэл мэдээлэл зэргийг ашиглан мэдээллээ түгээсээр байна. Аргентин, Бразил, Мексикт гадаад нэвтрүүлгийн студид ажиллуулсан бөгөөд Бразилд бас Латин Америкийн бүсийн ерөнхий студийг байгуулаад байна. Мөн Бразил, Аргентин, Мексикийн 10 хэдэн хэвлэл мэдээллийн салбартай харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж, "Сайн байна уу, Хятад орон" хүүхэлдэйн кино бүхий цуврал нэвтрүүлэг, олон хэлний Хятадын телевизийн жүжиг зэрэг соёл түүхийг харуулсан шилдэг нэвтрүүлгүүдийг Латин Америкт цацаж байна гэжээ.

Ван Гэннянь хэвлэлийнхэнд хандан Хятад, Латин Америкийн ажил хэрэгч хамтын ажиллагааг хамтдаа ахиулах талаар мэдээллийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон хамтын ажиллагааны төслийг дэмжих зэрэг хоёр саналыг дэвшүүлээд, мэдээллийн уялдаатай хөгжлийн боломжийг ашиглан, олон хэлний мэдээлэл, мэдээлэл цуглуулах, худалдан авах хамтын ажиллагаа боловсон хүчнээ сургалтад хамруулах, техник технологийн солилцоо зэрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг Хятад, Латин Америкийн хэвлэл мэдээллийнхэнд уриалсан байна. Хятад, Латин Америкийн ажил хэрэгч хамтын ажиллагааны зорилгоо сахин биелүүлж, үл ойлголцлын зөрөөг багасган, хэл, соёлын саад бэрхшээлийг даван туулж хоёр талын ашиг сонирхол, нийтлэг талаа харгалзан үзэж, хэвлэл мэдээллийнхний бүс нутаг, олон улсын үйл хэрэгт үзүүлэх хэлний үр нөлөөг дээшлүүлж, шударга, эрх тэгш олон улсын мэдээллийн шинэ дүрэм журмын байгуулалтыг дэмжих ёстой юм" гэжээ.

Ван Гэннянь хэлэхдээ, "ХОУР Испани хэлний гадаадад цацаж буй радио өргөн нэвтрүүлгээ Латин Америкд байгуулж, "CRI online" сүлжээний Испани, Португали хэлний веб хуудас болон Латин Америкийн гол гол хэвлэл мэдээллийн веб хуудсыг харилцан холбож, Латин Америк тивийн том том хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй испани хэлний баримтат кино болон телевизийн нэвтрүүлэг хийж, Латин Америкийн нөлөө бүхий олон нийтийн харилцааны сайттай хамтарч, цаашид гуравдагч талтай хамтран Хятадын соёлтой холбогдсон зурагт мэдээлэл хийж, Бразил, Аргентин зэрэг орны телевизтэй Испани, Португали хэлээр Хятадын олон ангит киног Латин Америкийн телевизийн сувгаар гаргаж, Хятад болон Латин Америкийн ард түмэнд соёлыг харилцан солилцох болно" гэжээ.

Энэ удаагийн дээд уулзалтыг Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба болон НҮБ-ын Латин Америк тивийн эдийн засгийн хороо хамтран зохион байгуулж, латин Америк тивийн эдийн засгийн хорооны Чилийн нийслэл Сантьяго дахь төв байранд болжээ. Чили, Перу, Эквадор, Бразил, Аргентин, Мексик зэрэг Латин Америкийн 20 гаруй орны 80 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн захирал, төлөөлөгчид "Синьхуа Агентлаг" , Рэнь Минь Ри Бао сонин, ХОУР зэрэг 20 гаруй Хятадын том том хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол хариуцлагатай хүмүүс тус дээд уулзалтад оролцсон байна. Дээд уулзалт тухайн орон нутгийн цагаар 23-ны өдөр өндөрлөнө.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе