• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Чилийн ерөнхийлөгч Бачелеттай хэлэлцээ хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-11-23 17:07:55

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 22-нд Сантъягод Чилийн ерөнхийлөгч хатагтай Мишель Бачелеттай хэлэлцээ хийв. Хоёр орны тэргүүн Хятад Чилийн харилцааны хөгжлийг өндрөөр үнэлж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөрлөгт хүргэхээ зарлав.

Ши Жиньпин, Чили улстай хамт хоёр орны харилцааны дээд давхаргын төлөвлөгөөг сайтар хийж, чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг эрчимжүүлэн, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааг өргөжүүлж, шинжлэх ухаан инновацийг дэмжинэ. Мөн Хятадын аж ахуйн нэгж Чили улсын дэд бүтцийн бүтээн байгуулалт, цэвэр эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтад оролцохыг дэмжинэ. Аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр орны хүмүүнлэгийн салбарын солилцоонд ашигтай. Хоёр улс олон талт байгууллага дахь харилцаа холбооны зохицуулалтаа эрчимжүүлэх ёстой" гэв.

Хатагтай Мишель Бачелет, Ши Жиньпины даргын айлчлал Чили, Хятадын найрсаг харилцааг нягтруулж, хоёр талын улс төрийн хэлэлцээ болон эдийн засаг худалдааны харилцааг урагшлуулах болно. Чили хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулах нөхцөл боломжоор Хятад улстай олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны шинэ салбарыг нээнэ. Хятадын аж ахуйн нэгж Чили дэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг дэмжиж буй бөгөөд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд нэгдэн ороход бэлэн байна. Мөн Хятад улстай олон улсын үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ" гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе