|
|
||
Хятад болон Европын улс төр, худалдааны салбарынхан 23-нд Хятад Европын 7-р чуулганы Гамбургийн дээд уулзалтын хэсгийн хурлаар "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг авч хэлэлцэн, энэхүү стратеги Европ болон Хятадын харилцааг сайхан холбосон хэмээн үнэлжээ.
Хятадын гадаад ачаа тээврийн Чанхан корпорацын удирдах зөвлөлийн дэд дарга Жан Жяньвэй хэлэхдээ, "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг дэвшүүлснээр Хятадын аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн хүрээгээ гадаадад тэлэх, Хятад Европыг холбосон эдийн засгийн бүс байгуулахад сайхан боломжийг бүрдүүлж өгсөн юм гэжээ.
Европын холбооноос "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг гүнзгий судлан, холбогдох бодлогыг боловсруулах бөгөөд Европын холбогдох бодлогыг Хятадын бодлоготой холбож, зохицон ажиллахыг дэмжинэ гэж Европын холбооны гадаад харилцааны газрын Хятадын ажил хариуцсан албаны Еллис Масевс онцолжээ.
"Нэг бүс нэг зам" дагуух улс орнууд Хятад улстай хамтран ажиллавал харилцан ашиг хүртэх болно гэж Европын холбооны хөрөнгө оруулалтын банкны дэд захирал Жонсон Тайлор үзлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |