• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Алма-Атаг зорих галт тэрэг Улаанцаваас хөдлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-11-24 16:10:41

Хятад-Европыг холбосон Улаанцав-Алма-Ата чиглэлийн Х9503 дугаар галт тэрэг Хятадын ӨМ-ын Улаанцав аймгийн долоон сум өртөөнөөс саяхан хөдлөлөө. 41 вагонтой галт тэрэг Улаанцав, Бугат, Хөхмөрний гурвалжин хойг, Бээжин, Тяньжинь, Хэбэй, Шандун нутгуудийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, гэр ахуйн бараа, барилга байгуулалтын материал зэрэг арван хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүнийг Казахстаны хамгийн том хот Алма-Атад хүргэх юм.

Галт тэрэг "Алаг уулын ам" боомтоор гарч, 4532 километр замыг 8 хоног туулж хүрнэ. Хүргэсэн бараа бүтээгдэхүүнээ Төв Азийн хамгийн том худалдааны төв Алма-Атад хүргэсний дараа Төв, Баруун Ази, Европын олон хотуудаар тараах ажээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе