• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Испанийн ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-11-25 10:27:49

Хятад улсын дарга Ши Жиньпин Испанийн Гран-Канар аралд тус улсын ерөнхий сайд хатагтай Сорая Саенс де Сантамариятай өчигдөр уулзжээ.

Ши Жиньпин дарга Чилид хийсэн төрийн айлчлалаа дуусгаад эх орондоо буцах замдаа Гран-Канарийн аралд түр буудаллах үеэрээ хэлсэн үгэндээ "Хятад, Испанийн харилцаа сайхан хөгжиж байна, хоёр орон бүр өөрчлөлт хийх чухал цаг үед байж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам байна. Хоёр орны харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд Испанийн талтай хамтаар хоёр орны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна. Түүнчлэн хоёр тал дээд зиндааны хэлхээ холбоогоо эрчимжүүлж, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн, хөдөө аж ахуй, технологи, цэвэр эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны нөөц хүчээ бадруулах шаардлагатай байна. Испани "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад оролцож, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж буйг Хятадын тал сайшааж байна "гэжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ онцлохдоо "Хятад, Европын харилцан ашигтай хамтын ажиллагаа хоёр талын ашиг сонирхолд нийцэж байгаа. Европын хамтын ажиллагааны үйл явцыг Хятадын тал дэмжих бөгөөд Европтой энх тайван, өсөлт, өөрчлөлт, соёл иргэншил зэрэг 4 том түншлэлийн харилцааг тогтоож, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болно. Хятад, Европын харилцааны өнө батын тогтвортой хөгжлийг дэмжих явцад Испани улс илүү үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна" гэжээ.

Харин хатагтай Сорая Сантамария хэлэхдээ "Хятадтай байгуулсан уламжлалт найрамдалт харилцаагаа Испани нандигнадаг бөгөөд Хятадтай дээд зиндааны хэлхээ холбоогоо эрчимжүүлж, эдийн засаг, худалдаа, банк санхүү, технологи, аялал жуулчлалын салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Мөн Европ, Хятадын харилцааны хөгжлийн гүүр болоход Испани улс бэлэн байна" гэжээ. \Ренчинсоо\
   

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе