|
|
||
ХОУР-ийн мэдээ: Иракийн цагдаагийнхан хэлэхдээ, төв нутгийн Вавилон мужийн Хилла хотын ойролцоо 24-ний өдөр амиа золиослогч авто машин дэлбэлснээс болж 80 хүн амиа алджээ. Үүний 24 нь Ираны иргэн байжээ.
Дэлбэрэлт нь Хилла хотын зүүн хэсгийн нэгэн тосгоны бензин түгээгүүрийн газар гарчээ. Тэсрэх бодис ачсан авто машин бензин түгээгүүрийн газрын ойрхон дэлбэрчээ. Дэлбэрэлт болох үед ойр орчим маш олон зорчигч тээврийн том автобус зогсож байсан учир дэлбэрэлтэд маш олон хүн өртөж, эндэж бэртсэн байна.
Хэргийн дараа хэт даврагч бүлэглэл "Лалын улс" түүний зэвсэгт этгээд энэ халдлагыг үйлдсэн болохоо мэдэгджээ.
Үүнээс гадна Иракийн засгийн газрын арми болон Курдын зэвсэгт хүчин өдгөө мөн "Лалын улс" бүлэглэлд эзлэгдээд байгаа 2-р том хот Мосул хотыг бүсэлж аваад байна. Зэвсэгт этгээдүүд Иракийн олон газарт халдлага үйлдэж байгаа нь засгийн газрын армийн довтлолтыг сааруулах санаатай юм. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |