• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Антонио Гутеррестэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-11-28 21:05:04

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 28-ны өдөр Дио Юй Тай төрийн зочид буудалд НҮБ-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзав.

Ши Жиньпин Гутерресийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсонд баяр хүргэж, "Хятад улс түүний энэхүү үүргийг гүйцэтгэх хугацааанд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тасралтгүй дэмжинэ" гэв.

Ши Жиньпин, олон улсын байдлын хөгжил өөрчлөлтийн дагуу улс орнууд НҮБ-д тавьж буй хүсэл найдлага цаашид эрчимжиж буй бөгөөд тус байгууллага улам их үүрэг гүйцэтгэхийг дэмжиж байна. "НҮБ-ын үндсэн дүрэм"-ийн зорилт болон зарчмыг баталгаажуулж, олон улсын энх тайван аюулгүй байдлыг идэвхтэй хамгаалан, хамтын хөгжлийг тасралтгүй урагшлуулах ёстой. Ялангуяа 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон уурын амьсгалын өөрчлөлтийн "Парисын хэлэлцээр"-ийг сайтар хэрэгжүүлж, хөгжиж буй орны ашиг сонирхлыг харгалзан, тэдний төлөө илүү ихийг хийх ёстой" гэв.

Ши Жиньпин онцлохдоо, "Энэ он Хятад улсын НҮБ дахь статустаа сэргээсэн 45 жилийн ой юм. 45 жилийн турш, Хятад улс, НҮБ-ын хамтын ажиллагаа ихээхэн үр дүнд хүрч, Хятад улс НҮБ-ын үйл ажиллагаанд  идэвхтэй хувь нэмэр оруулсан юм. Хятад улс цаашид НҮБ-ын олон салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж, тус байгууллагын үндсэн дүрмийн зорилт болон зарчмыг гол болгосон олон улсын дэглэмийг хэлбэрэлтгүй сахин хамгаална. Мөн дээд түвшний харилцааг чухалчлан, өндөр дээд хэмжээний айлчлалын хүрээнд Хятад улс болон НҮБ-ын хамтын ажиллагааг тасралтгүй шинэ шатанд өгсүүлж, 2015 онд миний зарласан "НҮБ-ын ажлыг дэмжих тухай" Хятад улсын төрөл бүрийн арга хэмжээг бодитой үр дүнд хүргэнэ" гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе