|
|
||
28-ны үдээс хойш Ардын Их Хурлын Танхимд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, албан ёсны айлчлал хийж буй Лаосын ерөнхий сайд Тонглоун Сисоулицтэй хэлэлцэв.
Ли Кэчян энэ үеэр тэмдэглэн хэлэхдээ "Лаосын талтай хөгжлийн төлөвлөгөө болон стратегиэ нягт холбож, чухал салбарын хамтын ажиллагаагаа урагшлуулан шинэ ахиц олоход Хятадын тал бэлэн байна. Төмөр зам, эдийн засгийн хамтын ажиллагаа, цогц хөгжлийн бүс зэрэг томоохон төслүүдийн тэргүүлэх үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулна. Ядуурлыг бууруулах чиглэлээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, туршлагаа хуваалцана. Банк санхүү, батлан хамгаалах зэрэг аюулгүйн хамтын ажиллагааг сайжруулж, нийгэм ба соёлын салбар дахь харилцаагаа улам ойртуулна" гэжээ.
Ли Кэчян цааш нь хэлэхдээ "Хятад-АСЕАН яриа хэлцлийн харилцаа байгуулсан 25 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн АСЕАН байгуулагдсаны 50 жилийн ой ирэх онд тохионо. АСЕАН-ы хамтын цогц байгуулахыг Хятадын тал хэлбэрэлтгүй дэмжиж, бүс нутгийн хамтын ажиллагааны явцад АСЕАН голлох байр суурьтай байхыг дэмжиж, мөн АСЕАН-ы холбогдох тэмдэглэлт ажиллагааг идэвхтэй дэмжин оролцоно. Хятад-АСЕАН-ы харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг урагшлуулахын тулд Лаосын талыг үргэлжлэн хүчин зүтгэхийг хүсэж байна" гэжээ.
Харин Тонглоун Сисоулиц хэлэхдээ, "Хятад бол Лаосын үнэнч найз, ахан дүүс юм. Лаос, Хятадын харилцааны хөгжил амжилттай байж, хоёр талын дээд түвшний байнгын харилцаатай болж, бодит хамтын ажиллагаа хангалттай түвшинд хүрсэн. Лаос, Хятад дипломт харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан хөгжлийн стратегиэ идэвхтэй холбож, дэд бүтэц, банк санхүү, хөдөө аж ахуй, хөгжлийн бусад бүс нутгийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Лаосын тал бэлэн байна. Лаос, Хятадын төмөр зам манай орны хөгжилд чухал ач холбогдолтой учраас Лаосын тал холбогдох төслийн хамтын ажиллагааг бүх талаар урагшлуулах болно. АСЕАН хийгээд Хятадын харилцааны хөгжлийг урагшлуулах талаар цаашид хүчин зүтгэхэд Лаосын тал бэлэн байна" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |