• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян, Антонио Гутерриштэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-11-29 11:08:19

28-ны үдээс хойш Ардын Их Хурлын Ордонд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дараагийн даргаар сонгогдсон Антонио Гутерриштэй уулзав.

Ли Кэчян Антонио Гутерришийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон явдалд баяр хүргэж хэлэхдээ "Одоогийн олон улсын эдийн засаг, улс төрийн байдалд гүнзгий өөрчлөлт гарч байна. Олон улсын хамтын нийгэмлэг, олон талт хамтын ажиллагааны системийн гол цөм нь НҮБ-ын баримталж буй эдийн засгийн даяаршил, улс төрийн олон туйлшралын гол чиглэлийг баримтлах ёстой. "НҮБ-ын дүрэм"-ийн ерөнхий зорилт болон зарчмыг үргэлжлэн хэлбэрэлтгүй хамгаалж, гишүүн орон дэлхийн засаглалд эрх тэгшээр оролцохыг дэмжиж, олон улсын үйл хэргийн явц дахь хөгжиж буй орны төлөөлөх чанар болон үг хэлэх эрхийг нэмэгдүүлэх талаар дэмжихийг НҮБ-д хүсэж байна. Мөн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй. Улс төрийн арга барил, энх тайваны арга барилтай хослуулан зөрчил мөргөлдөөнөө зохицуулахыг дэмжих ёстой" гэжээ.

Ли Кэчян цааш нь тэмдэглэхдээ "Хятад улс НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээсний 45 жилийн ой энэ онд тохиож байгаа энэ үед Хятад болон НҮБ-ын хамтын ажиллагаа шинэ шатанд оров. Дэлхийн хамгийн том хөгжиж буй орон болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд, талуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, НҮБ эрх мэдлээ хамгаалах, чадавхаа нэмэгдүүлэхийг дэмжиж, олон өрсөлдөөн сорилтыг сайтар даван туулж, дэлхийн энх тайван, тогтвортой, багтаамжтай хөгжлийг ахиулахад бэлэн байна" гэжээ.

Харин Антонио Гутерриш хэлэхдээ "Хятадын хөгжил олны анхаарлыг татахуйц ихээхэн амжилт олж, олон улсын хэмжээнд нөлөөлөх нь өдөр ирэх тусам дээшилж, НҮБ-ын үйл ажиллагааны явцад чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятадын тал тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлэхийг НҮБ сайшааж, Хятадын талтай нягт хамтран ажиллаж, өрсөлдөөн сорилтыг хамтдаа даван туулж, эдийн засгийн даяарчлал болон багтаамжтай хөгжлийг ахиулахад бэлэн байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе