• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн том оврын бараа таваарын худалдаа "интернет +" цаг үед орлоо

CRI       (GMT+08:00) 2016-11-29 11:07:19

Төвдийн "Жинь Шю" худалдааны төв 28-нд Лхас хотод албан ёсоор ашиглалтад орлоо. Төвдийн том оврын бараа таваарын худалдааг "интернет +"цаг үед оруулахын тулд өндөр үр ашигтай худалдааны тавцан, тохиромжтой логистикийн суваг, тал бүрийн үйлчилгээний цогц систем бий болгосон байна.

Эх сурвалжаас үзвэл, Төвдийн "Жинь Шю" худалдааны төв нь мэдээлэл, үзэсгэлэн, худалдаа, төлбөр тооцоо, чанарын хяналт шалгалт, агуулах, логистик зэрэг чадавхийг бүрдүүлсэн "том оврын бараа таваар+интернет дэлгүүр+орчин үеийн логистик+бодит дэлгүүр"-ийг уялдуулсан худалдааны шинэлэг бизнесийн загвар болж байна

Тус худалдааны төв нь төвд эм бэлдмэл, том оврын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үнэт эдлэл, урлаг соёлын бүтээгдэхүүн зэргийг онлайн худалдаагаар зарж, худалдаа, логистикийн үйлчилгээгээр хангах юм. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе