• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юанийн дээд хэмжээний хурал Бээжин хотноо болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-11-29 15:23:19

29-нд Азийн банкны эздийн голлон зохион байгуулсан 2016 оны юанийн дээд хэмжээний 4-р хурал Бээжин хотноо болов. Хятадын олон улсын солилцооны төвийн нарийн бичгийн дарга, Хятадын худалдааны дэд сайд асан Вэй Жяньгүө, Бугатын худалдааны банкны ахлах эдийн засагч, дэлхийн банкны Зүүн Ази бүсийн ахлах эдийн засагч асан Хуа Эрчэн, Азийн дэд бүтцийн банкны дэд ерөнхийлөгч бөгөөд санхүүгийн ахлах захирал Тиериу Дэ Лонгемар зэрэг засгийн газрын албан тушаалтан, нэрт эрдэмтэн, банк санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгж, үндэстэн дамнасан компанийн удирдах хариуцлагатай албан тушаалтнууд зэрэг 200 төлөөлөгч оролцож, юанийн олон улсын валют болох хандлага түүнчлэн юаньтай холбоотой худалдаа, хөрөнгө оруулалт, үнэт цаасны талаар хэлэлцэв.

Уг хурал "Юанийн олон улсын валют болох явцыг шат дараалалтай урагшлуулъя" уриан дор зохиогдов. Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Эммануэль хэлэхдээ, юань олон улсын валютын сангийн тогтоосон зээлжих валют болсноор Хятадын эдийн засаг дэлхийн банк санхүүгийн системд нэгдэн орсон чухал бэлэг тэмдэг болсон юм. Хятад улсын дэлхийн худалдаан дахь статус тасралтгүй дээшилж, юанийг дэлхийн хэмжээнд ашиглах, мөн төлбөр тооцооны үүрэг илт дээшилж буйг харуулж байна. Түүнчлэн "нэг бүс нэг зам"-ын байгуулалт болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг ажиллуулсан нь дэлхийн эдийн засаг дахь Хятадын статусыг баталгаажуулж, хөрөнгө босголтын валют болох статусыг дээшлүүлсэн гэв.

Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн нарийн бичгийн дарга Вэй Жяньгүө хэлсэн үгэндээ, өдгөө юанийн олон улсын валют болох явцыг түргэтгэх хамгийн боломжийн цаг үедээ байна. Ялангуяа "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад олон том төслийг хэрэгжүүлж байна. Хятад улс дэлхийн 2 дахь том эдийн засаг болсны хувьд бэлтгэлээ сайтар хийх хэрэгтэй гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе