• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

МУ-ын Дүнян бизнесийн нийгэмлэг байгуулагдав

CRI       (GMT+08:00) 2016-11-29 18:40:50

МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын Жэжян мужийн Дүнян хотын бизнес эрхэлэгчдийн нийгэмлэг --- Дүнян бизнесийн нийгэмлэг 11-р сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод байгуулагдав. БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нийгэмлэг байгуулагдах ёслолд оролцож баярын үг хэлж нийгэмлэгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Дүнян хот нь Хятад улсдаа боловсрол, барилга, гар урллын хөгжлөөрөө нэрд гарсан нутаг юм. Сая хоёр зуун мянган хүн амтай энэ хотоос 13 академич, их дээд сургуулийн 300 гаруй захирал, 1000 гаруй профессор , 10 мянга гаруй доктор төрөн гарсан байдаг. Дүнян хотын модон сийлмэл дэлхийд алдартай, "Дэлхийн модон сийлмэлийн төв" гэсэн нэртэй юм.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Дүнян хотын бизнесмен 700 орчим байгаа юм байна.

 \ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе