• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тайландын шинэ эзэн хаан хаан ширээндээ албан ёсоор заларлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-02 12:24:44

Тайландын шинэ эзэн хаан Маха Вачиралонгкорн 12-р сарын 1-нд албан ёсоор хаан ширээнд заларсан байна.

Маха Вачиралонгкорн 1952 оны 7-р сарын 28-нд төрсөн, өдгөө 64 настай. Тэрээр Пумибол Адульядеж хаан болон Сирикит хатны цорын ганц хүү бөгөөд 1972 оны 12-р сарын 28-нд хааны ширээ залгамжлагч хунтайжаар тодорч байжээ.

Вачиралонгкорн Их Британи, Австрали, Америкт цэргийн сургуульд суралцаж байсан бөгөөд Тайландын эзэн хааны командын болон жанжин штабын сургуульд суралцаж, байлдааны нисэх онгоц жолоодох техник тэрчлэн тусгай ангийн байлдах чадвартай юм. Тэрээр бас Тайландын эзэн хааны хуурай замын цэргийн хурандаа генерал, агаарын цэргийн хурандаа генерал, тэнгисийн цэргийн хурандаа генерал бөгөөд цэрэг ангийг дайчлан байлдаж байсан түүхтэй юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе