• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Лаосын ерөнхий сайдыг хүлээн авч уулзав

CRI       (GMT+08:00) 2016-12-02 10:02:19

Хятад улсын дарга Ши Жиньпин 1-нд АИХ-ын ордонд Лаосын ерөнхий сайд Тонглоуныг хүлээн авч уулзлаа.
   
Ши Жиньпин онцлохдоо, Хятад, Лаос дипломат харилцаа тогтоосон 55 жилийн турш, хоёр орны уламжлалт найрамдал өдөр ирэх тусмаа гүнзгийрч, олон салбарын хамтын ажиллагаа хурдтай хөгжсөн нь хоёр орны ард түмэнд үр ашиг хүртээсэн төдийгүй тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд чухал хувь нэмэр үзүүлсэн юм. Хятад улс Лаосыг сайн хөрш, сайн найз, сайн түншээр үзсээр ирсэн бөгөөд Лаостай хамт хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байнга хөгжүүлж, хоёр орны хувь заяаны хамтын цогцыг бий болгоход Хятад улс бэлэн байна гэжээ.
 
Тонглоун ХКН-ын 18 дахь сонгуулийн 6-р бүгд хуралд амжилттай хуралдсанд баяр хүргээд, Лаос, Хятад дипломат харилцаа тогтоосон 55 жилийн турш, хоёр орны харилцаа хурдтай хөгжиж, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа ихээхэн амжилтад хүрсэнд баярлаж байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе