|
|
||
Удахгүй өнгөрөн одох 2016 оныг эргэн дурсахад олон улсын дипломат харилцааны тавцанд Хятад улс гайхалтай амжилтууд үзүүллээ. "Нэг бүс нэг зам" төслийн дагуу Хятад улс 40 гаруй улс орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны хэлэлцээр хийсэн, Ханжөүгийн дээд уулзалтын үеэр дэлхийн эдийн засгийн уналтын нөхцөлд Хятадын хөтөлбөрийг тодорхойлсон, Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус бага хурал дээр Хятадын хүчин чармайлтын дагуу "Ази номхон далайн чөлөөт худалдааны бүсийн Лимагийн тунхаг"-ийг баталсан зэрэг үйл явдлууд олон нийтийн халуун ярианы сэдэв болсон байна. Санаачилгатай, өөдрөг, өөртөө итгэлтэй, боловсронгуй гэх зэрэг тодорхойлолт энэ оны Хятадын дипломат харилцааны зангилаа үг болсон юм.
2016 онд олон улсын нийгэмлэгт олон өөрчлөлт гарсан. Эдийн засгийн хямрал, Англи улс Европ тивээс тусгаарласан, Ойрхи дорнодын замбараагүй байдал хурцадсан, даяаршлын эсрэг нууц төлөв бий болсон зэрэг олон үйл явдал болжээ. Хятадын гадаад харилцааны сайд Ван И "өөрчлөлт хувьсал", "эмх замбараагүй" гэх үгээр энэ оны олон улсын байдлыг дүгнэсэн юм.
"Ханжөүгийн чуулга уулзалтад бид нэгдүгээрт бүтцийн өөрчлөлт, инновациар өсөлтийг нэмэгдүүлэх хэлбэрийг тодорхой дурдсан. Бид бас шинэ хоёр хөшүүрэг болох худалдаа, хөрөнгө оруулалт хийхийг дурдсан. Ингэснээр Ханжөүгийн чуулга уулзалтаар дэлхийн эдийн засгийн дунд урт хугацааныхаа хөгжлийн зорилтыг тогтоож чадсан гэж бодож байна."
2016 он бол Хятад улс "нэг бүс нэг зам"-ын санаачилга гаргасны 3 жилийн ой юм. Үүнийг нааштай дэмжиж оролцох байр сууриа 100 гаруй улс орон, бүс нутгийнхан илэрхийлсэн бөгөөд 40 гаруй улс орон, олон улсын байгууллага Хятад улстай "нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 30 гаруй улс орон Хятад улстай "Үйлдвэрлэлийн чадамжийн олон улсын хамтын ажиллагааны хэлэлцээр" хийжээ. Хятадын Ардын Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Ван Ивэй: "Эдүгээ хүмүүс нэг бүс нэг замын тухай ярьж байна. Түүнийг дэмжсэн, эсэргүүцсэн, сэжиглэсэн аль нь ч бай, түүнийг ерөөс зайлуулж чадахгүй юм. Урьд нь Хятад улсын хөгжил мандлыг ярьдаг байсан бол эдүгээ 'нэг бүс нэг зам'-ын тухай ярих боллоо. Энэ нь олон улсын хамтын ажиллагааг шинэ чиглэлээр хөтлөн дагуулж, олон улсын анхаарлыг бодит эдийн засаг, шинэ бүтээмж, дэд бүтцийн шинэчлэлт, шат өгсөлт тийш татаж байна. Бодит эдийн засгийн хөрөнгө оруулалт нь дэд бүтцийн шинэчлэл, дэд бүтцийн харилцан холболт, үйлдвэрлэлийн чадамжийн хамтын ажиллагаагаа удирдамж болгодог. Энэ нь даяаршилд сэжиг таавар төрүүлж байна. Хамтын ажиллагааны олон төрлийн механизм тархай байдалд буй өнөөдрийн нөхцөлд энэ нь алс хэтийн ач холбогдолтой юм. Зохих түвшинд дэлхийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, Хятадын эдийн засгийн бүтцийн тохируулалтыг хөтлөн дагуулсан гэж хэлж болно. Ши Жиньпин дарга дэлхийн эдийн засгийг дахиж тэнцвэртэй болгоно гэж хэлсэн байдаг" гэлээ.
Удахгүй өнгөрөн одох гэж буй 2016 онд Филиппин хоорондын харилцаа зохицлоо олж, Солонгосын хойгийн цөмийн асуудлаар уг хойгийг цөмийн зэвсэггүй болгох, дайныг зогсоосон энхийн үйл ажиллагааны "Хос шугамаар зэрэг урагшлах" зохицуулалтын төсөл, Хятад-Америк, Хятад-Оросын харилцааны тогтвортой хөгжил зэргийг санаачилгаасаа дэвшүүлсэн. Энэ онд Хятадын гадаад харилцаа бас их олон амжилтад хүрлээ. Ирэх 2017 онд олон улсын гадаад харилцааны индэр дэх Хятад улсад хүмүүс улам их хүсэл найдлага тавьж байна. "Эмх замбараагүй, өөрчлөлт хувьсалтай нөхцөл байдал дэлхий нийтэд маш олон тогтворгүй хүчин зүйл авчирсан. Гэвч нөгөө талаар энэ нь олон улсын тогтолцооны хөгжил өөрчлөлтийн заавал туулах ёстой зам. Үүнд олон шинэ өрсөлдөөнөөс гадна цөөнгүй боломж багтаж байна. Боломжийг хэрхэн дайчлах, бэрхшээлийг хэрхэн туулах гэдэг бол олон орнуудын зангилаа асуудал юм" гэжээ.
2016 оны олон улсын арга хэмжээнд оруулсан Хятадын оруулсан хувь нэмрийг ярих юм бол "Их 20" Ханжөүгийн чуулга уулзалтыг ярихгүй өнгөрч болохгүй. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал индрийн хувьд "Их 20" нь хамрах гишүүд өргөн, төлөөлөх чанартай байж, гишүүн орнуудын ДНБ-ний хэмжээ болон худалдааны хэмжээ нь тус тус дэлхийн эдийн засгийн 90 хувь, худалдааны хэмжээний 80 хувийг эзэлж байна. Энэ мөчид дэлхийн эдийн засаг хөдөлгөх хүч хүрэлцэхгүй, эрэлт хэрэгцээ сул, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт буурч буй давхар өрсөлдөөн сорилттой тулгараад байна.
Хятадын орчин үеийн олон улсын харилцааны судалгааны хүрээлэнгийн дэлхийн эдийн засгийн институтийн Чэнь Фэн-ин хэлэхдээ, Ханжөүгийн чуулга уулзалт дэлхийн эдийн засагт шинэ хүч сэлбэсэн гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |