• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шэньжэн, Хонконгийн бирж холбогдсоноор Хятадын хөрөнгийн зах зээл шинэ цаг үед дэвшин орлоо

CRI       (GMT+08:00) 2016-12-05 17:17:58

5-ны өдрийн 9 цаг 30 минутад Шэньжэний хөрөнгийн бирж болон Хонконгийн хөрөнгийн бирж зэрэг цагт хонх дуугарган хувьцааны захаа нээж, уг хоёр бирж албан ёсоор холбогдсоныг мэдэгдлээ. Хятадын дотор газар болон Хонконгийн хөрөнгийн бирж шууд арилжаа хийх зам суваг тал бүрээр нээгдэж, хамтын зах зээл албан ёсоор бүрэлдэж, Хятадын хөрөнгийн зах зээлийн гадаадад нээлттэй байх талаар бас нэгэн чухал алхам хийсэн байна.

Хувьцааны захыг нээхээс өмнө уг хоёр бирж видеогоор холбогдож харилцсан байна.

Хятадын үнэт цаасны хяналт удирдлагын хорооны дарга Лю Шиюй нээлтийн арга хэмжээнд оролцож хэлэхдээ, Шэньжэн, Хонконгийн хөрөнгийн бирж холбогдсон нь хоёр газрын хөрөнгийн зах зээлийг цаашид зохицуулж хөгжүүлэхэд түүхт цаг мөч боллоо. Энэ нь олон улсын болон улсын дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг хүч сэлбэж, итгэл найдвар нэмэх болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе