• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Бракетай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-06 10:12:57

5-нд Ардын Их Хурлын Ордонд БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян, Бельгийн Холбооны төлөөлөгчдийн танхимын дарга Зигфред Бракетай хэлэлцээр хийв.

Жан Дэжян хэлэхдээ, өнөөдөр Хятад, Бельгийн харилцаа хөгжлийн хүчирхэг байдлаа хадгалж байна. Ши Жиньпин дарга болон Филипп хаан харилцан айлчилж, хоёр орны төрийн тэргүүний удирдлага дор, Хятад Бельгийн бүх талын найрсаг хамтын ажиллагааны түншийн харилцаа тасралтгүй өндөр түвшинд хүрэв. Хоёр орны бодит хамтын ажиллагаа үсрэнгүй шинэ хөгжлийг биелүүлж, нийгэм соёлын солилцоо өдөр ирэх тусам нягтарч, хоёр орон болон хоёр ард түмэнд бодит ашиг сонирхол авчрав. Бельгийн талтай хамт байж, харилцан хүндэтгэн итгэлцэж, эрх тэгшээр харилцаж, хамтран ажилласнаар хамтдаа амжилтад хүрэх зарчмыг баримталж, Хятад, Бельгийн харилцааны улам хурдтай сайн хөгжлийг урагшлуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Жан Дэжян хэлэхдээ, Европын Холбоонд үзүүлж буй Бельгийн онцгой чухал нөлөөг Хятадын тал чухалчилж, Бельги чөлөөт худалдааны ойлголтыг баримтлан, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж, Хятад-Европын харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулж буйг сайшааж байна. Бельгийн тал үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Хятад-Европын эдийн засаг худалдааны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг урагшлуулахыг хүсэж байна гэжээ.

Зигфред Браке хэлэхдээ Бельги, Хятадын харилцаа түүхийн хамгийн сайн үедээ байгаа. Хятадын талын анхаарч буй гол асуудлыг Бельгийн тал хүндэтгэн ойлгож, БХАТИХ-тай байх уламжлалт найрамдлаа Бельгийн парламент нандигнаж, харилцаагаа өргөтгөн, итгэлцлээ нэмэгдүүлж, Бельги, Хятадын найрсаг харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе